Л.Эрдэнэчимэг: Бонд босгоод Тавантолгойн хувьцааг мөнгөжүүлж болно

2016 оны 06-р сар 10-нд 09:09 цагт
Мэдээний зураг,

Засгийн газын ээлжит бус хуралдаанаар, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн иргэдэд өмчлүүлсэн 1072 хувьцааны 30 хувь буюу 322 ширхэгийг нь худалдаж авах шийдвэр гаргасан. Засгийн газрын энэ шийдвэрийн хүрээнд   иргэд 1072 хувьцааныхаа 322 ширхэгийг 300 мянган төгрөгөөр улсад зарах боломжтой.

Засгийн газрын энэхүү шидвэрийн талаар энэ удаагийн парламентад Тавантолгойн асуудлаар идэвхтэй ажиллаж, хамгийн сүүлд өнгөрсөн сард Тавантолгойн ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай тогтоолын төслийг УИХ-ын даргад өргөн барьсан УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороон дарга Л.Эрдэнэчимэг дараах тайлбарыг өглөө.  

-Ч.Сайханбилэгийн толгойлсон Засгийн газраас иргэдийн 1072 ширхэг хувьцааны 322-ыг нь 300 мянган төгрөгөөр худалдан авах шийдвэр гаргалаа. Энэ нь өөрийн тань өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төсөлтэй аль хэр нийцэх бол?

-Юуны өмнө Засгийн газроын энэхүү шийдвэр нь бидний өргөн мэдүүлсэн Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай тогтоолын төсөлтэй бүрэн нийцнэ гэдгийг хэлье. Бидний өргөн барьсан тэрхүү тогтоолын төсөлд иргэдийн гар дээрх Тавантолгойн 1072 хувьцааг хэрхэх талаар тусдаа бүлэг оруулж, иргэдийн 1072 ширхэг хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах зайлшгүй шаардлагатай гэдгийг тусгасан байгаа. Тэгэхээр эдийн засгийн эргэлтэд оруулна гэдэг нь хувьцаагаа зарж борлуулах, худалдан авах, ногдол ашиг хүртэх асуудлыг нээлттэй байлгана гэсэн үг. Товчхондоо Засгийн газраас гаргасан энэ шийдвэрийн хүрээнд иргэдэд хувьцааныхаа тодорхой хэмжээг зарж борлуулах эрхийг нээж өгч байгаа юм.

-Урт цагааны гудамжинд хүмүүс бөөгнөрч, янз бүрийн яриа гарснаас болоод Засгийн газар энэхүү шийдвэрийг яаравчлан гаргачихсан юм бишүү?  

-Мэдээж Засгийн газрын зүгээс иргэд Тавантолгойн хувьцааныхаа тодорхой хэсгийг мөнгөжүүлэх сонирхолтой байгааг харж, ойлгож байгаа. Урт цагаан орчимд иргэдийн хувьцааг худалдан авч байна гэдэг мэдээлэл гарснаас хойш хувьцаагаа худалдах хүсэлтэй байгаа иргэдийн тоо олон байгаа нь ч анзаарагдсан. Мэдээж эдийн засгийн хямралтай байдал, ажлын байрны цомхотгол, ипотекийн зээлтэй өрхүүдийн хувьд тодорхой хэмжээнд мөнгө хэрэгтэй байгаа. Тэгэхээр яг ийм нөхцөлд хувьцаагаа мөнгөжүүлэх хүсэлтэй байгаа иргэдэд зарах эрхийг нь нээж өгч байгаа нь зөв асуудал гэж миний зүгээс харж байна. Гэхдээ Тавантолгойн хувьцааныхаа тодорхой хэсгийг мөнгөжүүлэх үү, яах вэ гэдэг нь хувь хүний л сонголтоос шалтгаална шүү дээ.

-Ер нь цаашдаа Тавантолгойн 1072 хувьцаа эдийн засгийн эргэлтэд орох боломж аль хэр байгаа бол. Итгэж найдах зүйл харагдана уу?  

-Одоохондоо дэлхийн зах зээл дээр коксжих нүүрсний үнэ доод хэмжээндээ хүртэл уначихсан байгаа учраас бид ногдол ашгийн тухай ярих боломжгүй байгаа. Гэхдээ манай Тавантолгойн нүүрс хамгийн чанартай, ган хайлуулдаг нүүрс. Урд хөршийн болоод Дэлхийн эдийн засаг сэргэх мөчид манай нүүрс үнэд орно. Хэдийгээр өнөөдөр дэлхийн зах зээл дээр 25 ам.доллартай байгаа хэдий ч цагтаа 150 ам.доллар хүрч байсан түүхтэй. Ямар ч байсан Засгийн газраас худалдах эрхийг нь нээж өглөө. Хувьцаа хэзээ ч цаас болохгүй. Нүүрсээ бид түүхийгээр нь биш юм аа гэхэд боловсруулах замаар үнэд оруулахаар болсон. Тодорхой хугацааны дараа хувьцаа эргээд үнэд орно.

-Нэгэнт хувьцаагаа зарчихсан иргэд Тавантолгойн хувьцаа эргээд үнэд ороход буцааж авах боломжтой юу?   

-Тэр асуудал мэдээж нээлттэй. Иргэд шаардлагатай үедээ хувьцаагаа зарж боруулах эрхтэй болж байна. Харин мөнгөтэй болсон үедээ буцааж худалдан авах эрх нь хэвээр хадгалагдана. Ийм байдлаар асуудлыг  шийдвэрлээд явах нь зүйтэй гэж харж байгаа. Тавантолгойн орд газрын зөвхөн 10 хувийг ард иргэд 1072 ширхэг хувьцаа хэлбэрээр ашигладаг. Энэ өөрөө маш том орд. Дахиад энэ ордын тодорхой хувийг иргэдэд нэмж хувьцаа болгож өгөх боломж ч байгаа гэдгийг энэ дашрамд хэлье.

-Иргэдийн 322 ширхэг хувьцааг худалдаж авахын тулд Засгийн  газраас дахиад л бонд босгох нь ээ дээ?

-Бонд босгох замаар хувьцааг мөнгөжүүлэх бүрэн боломжтой. Тавантолгой эргээд ашигтай болох тэр үед бондоо бид худалдаж авах замаар өрөө дарах бүрэн боломжтой л гэж харж байгаа.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • sara

      (103.212.117.108) 2016-06-11 07:31
      • 0
      • 0

      td yaj huwitsaa zarna gj

      Хариулах

    • zochin

      (103.9.88.149) 2016-06-10 10:46
      • 0
      • 0

      Erdenechimegee,Ugaasaa uurt chini bolood AN-d ard tumen itgel aldarsan.Uy ch gej shoudaad nemerguieee

      Хариулах

    • hudalaa gishuun

      (85.248.227.163) 2016-06-10 09:44
      • 0
      • 0

      ingej hutshaa boli boli neeh songuuli bolohoor l 5 tolgoi oyu tolgoi geed l yaridag yum Erka awgai mine arai oor sedeweer hutsaach odoo naad sedew chine yawahaa bolison shdee

      Хариулах

    • Лалар гишүүн

      (62.210.105.116) 2016-06-10 09:39
      • 0
      • 0

      ард түмэн бид тэнэг биш сонгууль дөхөхөөр Таван толгой Оюутолгой гэж Одоо битгий худлаа шаа

      Хариулах