Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлын санхүүжилтийг шийдвэрлэв

Twitter Print
2016 оны 06-р сар 09-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийг шийдвэрлэх тухай” А459 дүгээр захирамж гаргалаа. Захирамжаар нийслэлийн төсвийн хөрөнгөөр 2016 онд санхүүжүүлэх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлын үлдэгдэл санхүүжилтийн жагсаалтыг батлав.

Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст, хавсралтын 1,2,3 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газарт, хавсралтын 4,5 дугаар заалтаар батлагдсан төсөл, арга хэмжээнд захиалагчийн хяналт тавьж,  нийслэлийн хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалтын байдалд хяналт тавьж ажиллахыг Өмчийн харилцааны газарт тус тус даалгалаа.

ҮНДЭСНИЙ ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГИЙН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ, ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН АЖЛЫН                                 ҮЛДЭГДЭЛ САНХҮҮЖИЛТИЙН ЖАГСААЛТ                                                                                             /төгрөгөөр/

Төсөл, арга хэмжээний нэр, хүч чадал, байршил

Хугацаа

Төсөвт өртөг

2016 оны үлдэгдэл санхүүжилт

1

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн төв хаалганы ажил /БЗД, 26 дугаар хороо/

2016

202,981,721

82,981,721

2

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн гол орцын зам, талбайн ажил /БЗД, 26 дугаар хороо/

2016

1,734,541,820

834,541,820

3

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 2 дугаар ээлжийн 25 га талбайн Усан оргилуур /БЗД, 26 дугаар хороо/

2016

314,775,976

74,775,976

4

Усны машин 4,5-5,0 тн  /4ш/

2016

265,000,000

133,000,000

5

Зам, талбайн цэвэрлэгээний цэвэрлэгч, угаагч экомашин 1,7 тн  /1ш/

2016

95,000,000

47,000,000

 

ДҮН

 

2,612,299,517

1,172,299,517

Г.Ганаа 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.