Нэг аяга коктейль тулай өвчний хүчтэй өвдөлтөөс аварна

Twitter Print
2018 оны 06-р сар 09-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Тулай өвчний үед үе мөчөөр тэсэхийн аргагүй өвдөхөөс гадна даамжирвал үе мөч төдийгүй эд, шөрмөс зэргийг гэмтээх аюултай байдаг. Бөөртэй холбоотойгоор шээсний хүчил ихэссэнээр ихэвчлэн тулай өвчин үүсэх нь бий. Бие махбодь дахь шээсний хүчлийн хэмжээ ихсээд ирэхээр архаг үе мөчний үрэвсэл, бөөрөнд чулуу үүсэх зэрэг өвчин дагалдан үүсдэг бөгөөд бусад эдүүдэд шээсний хүчил хуралдсаны улмаас эдгээр өвчнийг улам даамжруулдаг.

Хэрэв хүн махан болон загасан бүтээгдэхүүн, согтууруулах ундаа, шээс хөөх эм хэтрүүлэн хэрэглэдэг бол энэ өвчнөөр өвдөх эрсдэл өндөр болдог. Тэгвэл тулай өвчний үед илэрдэг хүчтэй өвдөлтийг намдаах зорилгоор дараах аминдэмтэй коктейлийг хэрэглэвэл танд тустай.

Орц:

-1 ширхэг ханборгоцой

-1 аяга интоорын шүүс /цэвэр байгалийн гаралтай/

-2 цайны халбага нунтаг цагаан гаа

-1.5 цайны халбага куркума /нэгэн төрлийн амтлагч/

- 1 амны халбага зөгийн бал 

Бэлтгэх арга:

Ханборгоцойг хальснаас нь бүрэн цэвэрлээд зөөлөн хэсгийг нь ашиглана. Үүнийгээ жижиглэж хэрчээд блендер буюу автомат холигчид хийн зутан шиг болтол нь хутгана. Үүн дээрээ интоорын шүүс болон амтлагчуудаа нэмж, хутгаад битүүмжлэл сайтай, таглаатай шилэн саванд хийн юүлнэ. Холимогоо хөргөгчинд хийж наад зах нь 7 хоног байлгана.

Тулай өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор уг холимогоосоо өдөрт хагас аягаар, харин энэ өвчний хүчтэй өвдөлтийн үед 1 аягыг хэрэглэвэл өвдөлт дороо намждаг.

Уг холимогийн нууц нь юунд оршдог вэ?

Цагаан гааны үндэс нь өвдөлт намдаах байгалийн идэвхтэй бүрдүүлэгчийг агуулдаг. Харин ханборгоцой нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй бромелайн хэмээх ферментийг агуулдаг ба энэ фермент нь уургийг задалж, шээсний хүчлийг идэвхтэй боловсруулахад эерэг нөлөөтэй. Интоорын шүүс нь шээсний хүчлийн хэмжээг бууруулах байгалийн үр дүнтэй бүтээгдэхүүн юм. Мөн куркума нь өвдөлтөөс бүрэн ангижруулах куркумин хэмээх бодисыг агуулдаг.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.