Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой аюултай…

2016 оны 06-р сар 09-нд 18:23 цагт
Мэдээний зураг,

Гуравхан хоногийн дараа 2016 оны УИХ-ын сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхэлнэ. Зарим нэг мөнгө муутай нэр дэвшигчид гурав хоногийн өмнөөс яс нь хавталзаж эхлээд байхад хаанаас ямар замаар санхүүжүүлэгдсэн нь тодорхой бус зарим нэр дэвшигчид өрсөлдөгчөө ямар ч аргаар хамаагүй дарж авахаар гараа үрчиж суугаа талаар Орхон аймгаас тодорхой эх сурвалж бидэнд мэдээлэв. Орхон аймагт УИХ-ын сонгуулийг будлиантуулж, өрсөлдөгчийнхөө нэр төрийг улстөрийн хамгийн бохир аргаар унагаж, өөртөө боломж гаргахаар улайрч байгаа эрхмээр ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Х.Золжаргал гэгч тодроод байгаа аж.

Н.Алтанхуягийн толгойлсон Шинэчлэлийн Засгийн газрын үед ҮХААЯ-ны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан энэ эрхэм Шинэчлэлийн Засгийн газрыг унагахад гол үүрэг гүйцэтгэсэн гэж харддаг АН болон УИХ-ын дарга З.Энхболд, МоАХ фракцийн тэргүүн “Женко” Х.Баттулга нартай “Нэгийгээ үзэлцэнэ” хэмээн тангараг тавьсан гэх юм билээ. Тэгээд ч байнга шахуу З.Энхболдтой тэрсэлдсээр “Манай намын дүрмийн үндсэн санаа бол намын даргыг Их хурлаараа сонгодог байхаар заасан. Харин Ерөнхий нарийн бичгийн даргыг Үндэсний зөвлөлдөх хороогоор томилох ёстой. Гэтэл бид Их хурлаар сонгогдоогүй даргатай, Үндэсний зөвлөлдөх хороогоор томилогдоогүй, жинхлээгүй Ерөнхий нарийн бичгийн даргатай сууж байна. Өөрөөр хэлбэл, ёс зүйн болоод эрх зүйн чадамжгүй удирдлагуудтай байгаа. Үүнийгээ эхлээд чадамжтай болгомоор байна. Ингэхийн тулд Их хурал, Үндэсний зөвлөлдөх хороог хуралдуулах шаардлагатай ч З.Энхболд энэ бүхнийг боомилсоор байна” гэж зөрүүдэлсээр, З.Энхболдтой тэрсэлдсээр байгаад эцэстээ АН-аас гарсан.

АН-ыг орхиод удаагүй тэрээр энэ удаагийн УИХ-ын сонгуульд “З.Энхболдын хүн” нэртэй Д.Одхүүтэй нэгийгээ үзэхээр Орхон аймгийн 47 дугаар тойрогт Иргэний хөдөлгөөний намаас нэр дэвшиж, өчигдөрхөн үнэмлэхээ гардаж авсан. Х.Золжаргалын хувьд МАН-аас нэр дэвшсэн Эрүүл мэндийн дэд сайд асан Д.Атармаа, МАХН-ын нэр дэвшигч   УИХ-ын гишүүн О.Баасанхүү нарыг өрсөлдөгч гэж үзэхгүй байгаа бөгөөд гол зорилго нь АН-ын нэр дэвшигч Д.Одхүүтэй тооцоо бодож, түүнийг унагахын төлөө юугаа ч хайрлахгүй гэдгээ тунхаглаад байгаа талаар эх сурвалжууд мэдээлэв. 

Түүнээс гадна нэгэн ноцтой гэмээр мэдээлэл явж байгаа нь ҮХААЯ-ны ТНБД асан Х.Золжаргал “Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой аюултай”-г сануулсан нэгэн болчимгүй сэжүүрийг атгаж, АН-ын нэр дэвшигч Эгийн голын Усан цахилгаан станц төслийн удирдагч Д.Одхүүгийн эсрэг ОХУ-аас Монголд суугаа Элчин сайдын яамны зарим мэдээлэл, эх сурвалжийг татан оролцуулахаар өдөр хоног тоолон сууж байгаа аж. Энэ талаар баримт сөхвөл 2016 оны 5-р сарын 23-24-ний өдрүүдэд ОХУ-ын Байгалийн нөөц ашиглалтын хяналтын албаны орлогч дарга А.М.Амирханов тэргүүтэй ОХУ-ын төлөөлөгчид Улаанбаатар хотноо ирж Байгаль нуурын сав газрын Монголын талын голууд дээр барих усан цахилгаан станцуудын төслийн хэлэлцүүлэгт оролцсон билээ. АН-аас дүрвэж, АН-ын нэр дэвшигч Д.Одхүүтэй “дайн” зарлаад байгаа ҮХААЯ-ны ТНБД асан, Иргэний хөдлөгөөний намаас нэр дэвшигч Х.Золжаргалын сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаар бэлдэж байгаа бохир улстөр нь “Дээрх арга хэмжээний мөрөөр хоёр тал «Эгийн гол УЦС» барихаар тохиролцсон тухай ташаа мэдээллийг ОХУ-ын болон Монгол Улсын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тараасан. Уг ташаа мэдээллийг Монголын талын төлөөлөгчдийн тэргүүн, «Эгийн голын УЦС» төслийн нэгжийн захирал Д.Одхүү олон нийтийн сүлжээн дэх хувийн хуудсандаа анх дэлгэж тавьсан” гэсэн гүжирдлэг ажээ.

 

Ер нь Эгийн гол дээр Усан цахилгаан станц барьж, эрчим хүчнийхээ тохиргоог дотооддоо хийж, ОХУ руу жил бүр урсгаж байгаа 50 гаруй тэрбум төгрөгийг хэмнэхийг эх орондоо хайртай Монгол хүн бүр дэмжих учиртай. Гэтэл эрх мэдэл, албан тушаалын хойноос үхэлдэн тэмцэгч Х.Золжаргал мэт нь ОХУ-ын Элчин зөвлөх И.Н.Аржаевын “Bloomberg” телевизэд өгсөн ярилцлагыг бамбай болгон ашиглаж “АН-ын нэр дэвшигч Д.Одхүү нь дэлхийн цэнгэг усны 20 хувийг агуулдаг Байгаль нуурыг үгүй хийх гэж байна” хэмээн ОХУ-ын Элчин сайдын яамны байр суурийг ашиглан дайрч эхлэхээр гараа үрчин суугаа аж.

Тэгж ярьвал ОХУ-ын байр суурь бол Монголчуудыг усан цахилгаан станц барьж, шөнийн ачаалал багатай үед эрчим хүчиндээ тохируулга хийж, 18-23 цагийн оргил ачааллынхаа үед ашиглах эрхийг олон жил хавчиж, өөрөөсөө  эрчим хүчээр  байнга хараат байлгасаар ирсэн нь хэнд ч тодорхой асуудал.     

Монгол Улс эрчимтэй хөгжиж дэвшье гэвэл зайлшгүй Усан цахилгаан станцийнхаа асуудлыг дотооддоо шийдэх л ёстой. Тэгээд ч Эрчим хүчний сайд Д.Зоригт “Bloomberg” телевизийн ярилцлагад орохдоо Монгол Улсын Засгийн газрын байр суурийг тодорхой илэрхийлж “Монгол Улсын Засгийн газар ямар ч дарамт шахалтад авталгүйгээр Эгийн голын Усан цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх болно” гэж дорвитой, шулуухан мэдэгдсэн билээ. Ганц удаагийн УИХ-ын сонгуульд ялалт байгуулахын тулд өрсөлдөгчийнхөө эсрэг ийм бохир сурталчилгаа хийхээр гараа үрчиж, өдөр хоногийг хүлээж суугаа Х.Золжаргал мэтийн “Хээрийн боохойтой нийлсэн гэрийн нохой”-нууд шулуухан хэлэхэд эгзэгтэй үед “Эх орноосоо урвагч” ч болж мэдэх юм.

Ямар ч байсан Эгийн гол дээр Усан цахилгаан станц сүндэрлэн босч Монголчууд бид цахилгаан эрчим хүчээр хэн нэгнээс хараат явсаар ирсэн гутамшигтай түүхэндээ цэг тавих цаг болсон. Харин Монголчуудын эрх ашгийн эсрэг сонгуулийн сурталчилгаагаар далимдуулан дайралт хийхээр өдөр хоног хүлээж суугаа Х.Золжаргал мэтийнхэн цаашаа шүү.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (182.160.37.109) 2016-06-11 09:30
      • 0
      • 0

      Золжаргал ХХААЯ-д байхдаа хулгай хийж, худлаа ярихын гайхамшгийг үзүүлж, гудамжны нөхөдтэй нийлж төрийн ажлыг баллаж байсан балаг нь одоо болтол арилаагүй байна. Төрийн жинхэнэ албан хаагчдыг олноор нь газраар нь цомхотгол нэрээр халж Баттулгад долгинож байсан хогийн нөхөр. Ямар ч чадаваргүй гэхдээ хүнд бол маш их атаархана. Харахад дөлгөөн мэт боловч дээр бичсэнтэй бүрэн тохирох хүн дээ.ийм нөхөд төрд дахин гарвал бузар болно. Хүнтэй маш их хонзогноно.

      Хариулах

    • zochin

      (103.212.118.136) 2016-06-10 15:37
      • 0
      • 0

      ali ch uls turchid tsaad dur ni eh oron,ard tumnees urvagchid namaas urvah bol naad zahin asuudal.Odhuu hen ch bai ene 25 jild baisan bukh uls turchdiig zailuulah heregtei.

      Хариулах

    • Байлдагч

      (122.201.22.108) 2016-06-08 19:57
      • 0
      • 1

      Байгаа зөв харжээ Одоо гохоо дар

      Хариулах

    • Зочин

      (139.5.217.133) 2016-06-08 19:05
      • 1
      • 0

      сайн бичсэн байна бид ийм намаасаа хувийн ашиг хонжоо харж урвасан дүлзэнгүүдийг байранд нь тавих цаг болсоон

      Хариулах