Харлаж хөхөрсөн суганы арьсыг цайруулах энгийн аргууд

2017 оны 02-р сар 25-нд 14:49 цагт
Мэдээний зураг,

Дулааны улиралд тэр тусмаа зун болохоор охид бүсгүйчүүд маань нимгэн хөнгөн хувцаслаж, хэн хүний нүдийг хужирладаг гэхэд болно. Гэтэл тэдний санааг зовоодог бас нэгэн зүйл бол суга хэсгийн арьс бараагнаж, хөхөрч харагдах явдал юм. Энэ байдал нь бусдын нүдэнд тийм ч таатай харагддаггүйгээр барахгүй бүсгүйчүүд маань олны дунд биеэ барих бас нэгэн шалтгаан болдог. 

Суганы арьс харлаж, бараан өнгөтэй болох нь олон шалтгаанаас үүдэлтэй ба харин нэгэн сайхан мэдээ дуулгахад уг асуудлаас ангижрахад тустай, гэрийн нөхцөлд туршиж болох аргууд бас байдаг аж.

Суганы арьс харлаж, хөхрөн толботох нь юунаас үүдэлтэй вэ?

Хамгийн энгийн шалтгаан бол хэт их хөлөрснөөс, мөн хувийн ариун цэвэр сайн сахиагүйгээс болж суганы арьс бараан өнгөтэй болдог. Түүнчлэн суганы арьс харлахад гол нөлөө үзүүлдэг хүчин зүйлүүд бол суга хэсгийн үхэжсэн эдүүд хуримтлагдах, суганы арьс үрэгдэх, тохиромжгүй материалаар хийгдсэн хувцас өмсөх, элдэв төрлийн бүтээгдэхүүн ашиглан суга хэсгийн үсээ гуужуулах, спирт агуулсан хөлс дарагч, шүршигч хэрэглэх зэргээс үүдэлтэй гэнэ. Мөн нарны туяанаас, дааврын асуудалтай бол, арьс хуурайшиж, чийг дутсанаас гэх мэтчилэн бусад шалтгааны улмаас суганы арьс харлаж хөхөрдөг.

Тэгвэл дараах залиудыг хэрэгжүүлснээр та суганыхаа арьсыг цэвэрхэн хэвээр нь байлгах боломжтой.

1.Суга хэсгийн үсийг авахдаа бритва буюу хусагч ашиглахгүй байх

Охид бүсгүйчүүд усанд орж байх явцдаа яаран суганыхаа үсийг шууд л хусчихдаг. Гэтэл энэ нь суганы арьсанд сөргөөр нөлөөлж, суга хөхрүүлж харагдах гол шалтгаан болдог.

2.Хөлс дарагч болон шүршигчийг байнга, хэтрүүлэн хэрэглэхгүй байх

Яг үнэн хэрэгтээ эдгээр бүтээгдэхүүнүүд нь арьсанд амьсгалах боломж олгодоггүй. Ингэснээр хэт хөлрөлт үүсч, хортой бодис ялгардаг. Арьсны нүх сүв таглагдан бүх бохирдлууд нь гадагшлах боломжгүй болж тэр нь бараан өнгийн толбо болон хувирдаг. Магадгүй та ажигласан бол таагүй үнэр үнэртэх нь ч бий. Иймд аль болох эдгээрээс татгалзаж оронд нь хувийн ариун цэвэр сай сахиж, усаар болон байгалийн гаралтай савангаар угааж байхыг зөвлөе.

3.Сугаа тогтмол угаах

Халууцсан эсвэл спортоор хичээллэсэн үедээ шаардлагатай бол өдөр бүр эсвэл 7 хоногт хэд хэдэн удаа сугаа угаах нь хамгийн тохиромтой.

4.Хөвөн даавуун материалтай хувцас өмсөх

Ялангуяа зуны улиралд ийм хувцас сонгон өмсөх нь хэт хөлрөлт болон суга хэсгийн арьс харлаж, толботохоос сэргийлдэг.

5.Үс гуужуулах үйлчилгээтэй тосыг хэрэглэхгүй байх

Ийм төрлийн бүтээгдэхүүнийг хэтрүүлэн хэрэглэсний улмаас суга харлах гол нөхцөлд бүрддэг.

6.Суга хэсгийн арьсыг цочроохгүй байх

Хэрвээ суганы арьс харлан толботож, загатнаж, эвгүй үнэр ялгарч байвал нянгийн халдвар орсон эсвэл харшил өгч байгааг илтгэдэг. Ийм тохиолдолд арьсны мэргэжилтэнд хандах нь зүйтэй.

Суганы арьсыг гэрийн нөхцөлд цайруулах аргууд

Йогурт. Йогурт нь суганы арьсыг цайруулах байгалийн гаралтай хамгийн сайн арга юм. Усанд орохын өмнө халбага йогуртыг сугандаа түрхэж 20 минут байлгаад бүлээн усаар угаана. Уг үйлдлээ наад зах нь 7 хоногийн хугацаанд өдөр бүр давтана.

Нимбэг. Нимбэг нь суганы арьсыг цайруулах үйлчилгээтэй. Өдөр бүр хэрчим нимбэгээр суганы арьсаар үрж арчвал аяндаа цайраад ирдэг. Нимбэгнийхээ шүүсийг тойрог хөдөлгөөн хийх маягаар сугандаа түрхээд 15 минут болгоод угаана. Нимбэгэнд агуулагдах цитрусын хүчил нь нянг устгаж, арьсыг гэрэлтүүлдэг.

Скраб буюу гуужуулагч. Дурын ямар ч, нүүрэнд зориулсан гуужуулагч нь суганд ч мөн адилхан үйлчилдэг. Гуужуулагч нь үхэжсэн арьсыг гуужуулж, арьсыг цайруулдаг. Гуужуулагчийг гэрийн нөхцөлд бас бэлтгэж болдог. Танд элсэн чихэр болон зөгийн бал эсвэл тос болон давс хэрэг болно. Аль байгаагаараа бэлтгэж болох ба орцуудаа хольж хутгаад сугандаа иллэг хийх маягаар түрхэж усаар угаана.

Өргөст хэмх. Өргөст хэмхийн шүүсийг 1 халбага нунтаг куркума /дэлгүүрт худалдаалдаг бэлэн бүтээгдэхүүнийг хэрэглэж болно/-тай хольж, үйлчилгээг нь улам сайжруулахын тулд тал нимбэгний шүүс нэмнэ. Холимогоо арьсандаа түрхэж 30 минут байлгаад бүлээн усаар сайтар угаана.

Жүрж. Танд нунтагласан жүржийн хальс хэрэгтэй бөгөөд 1 халбага байгалийн гаралтай йогурттай хольж, сугандаа түрхэж 20 минут болно. Дараа нь хүйтэн эсвэл бүлээн усаар угаана.

Төмсний шүүс. Төмсөө хальснаас нь цэвэрлээд шүүс шахагчинд хийж төмсний шүүс бэлтгэх ба төмсний шүүсийг төгс цайруулагч гэхэд болно. Шүүсээ хөвөнд шингээж сугандаа хаттал нь тавьж хэсэг байлгаад усаар угаана. Мөн 7 хоногт 1 удаа 2 хэрчим төмсөөр сугаа үрж арчиж болно.

Хүнсний сода. Саванд багахан хэмжээтэй сода хийж ус нэмэхэд холимог нь өтгөн зутан маягтай болох ёстой. Өдөр бүр энэ холимогоо сугандаа түрхэж шөнийн турш байлгаад өглөө нь усаар угаана.

Овъёос. Овъёосыг биеийн арьс гуужуулах шилдэг хэрэгсэл гэж нэрлэдэг. Багахан хэмжээтэй овъёосыг халбага зөгийн балтай хольж, тал нимбэгний шүүс нэмнэ. Сугандаа түрхэж 1 цаг орчим байлгаад угаана. Үүнийгээ 7 хоногт 2 удаа хийхэд тохиромжтой.

Алимны цуу. Уг бүтээгдэхүүнийг арьс арчилгаанд түгээмэл ашигладаг. Алимны цуунд агуулагдах хүчлийн ачаар нян үржих нөхцлийг саатуулж, таагүй үнэрийг арилгахын зэрэгцээ арьс цайрдаг. Алимны цууг хөвөнд шингээж суга хэсгийн арьсандаа түрхэх ба уг үйлдлээ 7 хоногт 1 удаа давтахад болно.

Эх сурвалж: www.steptohealth.ru

Орчуулсан: 

 
 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.