Морин жилд алдартнууд олон төрдөг

Twitter Print
2014 оны 02-р сар 04-нд 16:43 цагт
Мэдээний зураг,

Шинэ сайн сайхан бүхнийг угтаж, санаа сэтгэл өргөсөн “ялгуусан” хэмээх хөх морин жил гарлаа. Монгол түмний хувьд жил жилийн өнгө өөр байдаг, тэр дундаа морин жилийн өнгө, гэрэл онцгойрдог билээ. Монгол түмний манлайн дээд эрхэм Чингис хаан энэ жилд мэндэлж байсан бол дэлхий дахины түүхийн хуудсанд АНУ-ын ерөнхийлөгч Теодор Рузвельт, Оросын Ерөнхийлөгч Борис Ельцин, жүжигчин Жэймс Дин, Клинт Иствуд, Харрисон Форд, дуучин Элла Фицжеральд, Арета Франклин, Жанет Жексон зэрэг тив дэлхийн олон алдартан мэндэлж байжээ. Эдгээр алдартнуудаас онцлоход;

Дэлхийн түүхэнд болоод Монгол улсын түүхэнд Чингис хааны /1162-1227/ гүйцэтгэсэн үүрэг энгүй их. Улс төр болон цэргийн тактикийн хосгүй ухаан билэгээр цаг ямагт өөр хоорондоо дайсагнаж ирсэн овог аймгуудаа нэгтгэн8 хүчирхэг эзэнт улс үндэслэн байгуулсан түүхтэй. 
Чингис хааныг тайван, бодлоготой хүн байсан гэж Хятадын түүхэн тэмдэглэлд бичсэн байдаг.

Rembrandt Harmenszoon van Rijn Өөрийн хөрөг” (1665/1669) Kenwood house, London

Голландын алдарт зураач Рембрандт Харменс Ван Рейн /1606-1669/ мөн морин жилд төрсөн байдаг. Бүх үеийн хамгийн шилдэг уран бүтээлчдийн нэг Рембрантыг  “Зураачдын хаан” гэж нэрлэдэг. 

    Louis Pasteur.  1878 он

Луи Пастер /1822-1895/ арван есдүгээр зууны суут эрдэмтэн, Францын академийн гишүүн, халдварт өвчний вакцины судалгаанд бүх амьдралаа зориулсан хүн. Нян судлалын ухааныг үүсгэн байгуулагчдын нэг, “микробиологийн эцэг” гэж нэрлэгддэг. Нэгэн цагт эдгэршгүй өвчний тоонд багтаж байсан халдварт өвчнөөс олон хүний амийг аварч, түүний боловсруулсан вакциныг өнөө хэр нь ашиглаж байна.

Franklin Delano Roosevelt

Франклин Д.Рузвельт /1882-1945/ АНУ-ын 32 дахь Ерөнхийлөгч, дэлхийн энх тайвны төлөө ажил амьдралаа зориулсан, орчин цагийн амжилт гаргасан улс төрчдийн нэг юм. Тэрбээр халдварт саа өвчинтөй тэмцэхийн хажуугаар Америкийн ард түмнийг Их хямралаас гаргахын төлөө зүтгэжээ. 

1918 онд Европын дайны талбаруудаар явж, дайн байлдааныг өөрийн нүдээр үзсэн тэрбээр энх тайвны төлөө тууштай тэмцэх болсон билээ. Дэлхийд энх тайван тогтооход харилцан ойлголцол хэрэгтэйгээс гадна улс бүр өөрийн гэсэн орон зайтай байх ёстой гэж тэр үзсэн байна. 

39 насандаа халдварт саа туссан Д.Рузвельт оюун санааны болон бие махбодын саажилттай тэмцэн, уг өвчнийг даван гарч чаджээ. Тэрбээр халдварт саа өвчнөөс урьдчилан сэргийлэх, эмчилгээ судалгааны үндэсний санг бий болгосон юм.

 

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.