“Эрдэнэт үйлдвэр”-ийн орлогчоор Э.Галбадрал томилогдлоо

Twitter Print
2016 оны 06-р сар 08-нд 13:39 цагт
Мэдээний зураг,

Монголын ураны асуудлыг хариуцан ажиллаж байсан “Мон атом” компанийн захирал Э.Галбадрал энэ сараас уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын Хөгжлийн асуудал хариуцсан орлогчоор ажиллаж эхэллээ. 

Түүнийг өнгөрсөн сарын сүүлчээр хуралдсан “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ний советын хурлаас энэ албан тушаалд томилсон шийдвэр гаргажээ. Мэдээж, ийм шийдвэр гаргахад Э.Галбадралын уул уурхайн чиглэлээр, ураны асуудал эрхэлсэн төрийн компанийг удирдаж байсан туршлага, боловсрол нөлөөлсөн байж таарна.

Э.Галбадрал БХИС-д санхүүгийн удирдлага, Удирдлагын академид Төрийн удирдлагын менежерээр суралцсан, Бизнесийн дээд сургуулийн Бизнесийн удирдлагын магистр. Мөн мэргэжлээрээ АНУ-ын Виржиниягийн Их сургуульд ахисан түвшний сургалтанд сурч төгссөн.

Түүнийг анх Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа “Мон атом” төрийн өмчит компанийн захирлаар томилж өөрийн хүнээ дэмжиж байсан. Э.Галбадрал нь Ардчилсан намын хотын фракцынх гэгддэг, нийслэлийн Багахангай дүүргийн АН-ын даргын сонгуульт ажилтай, төрд ажиллаж, туршлага хуримтлуулж бэлтгэгдсэн менежер юм.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.