МБАТ-ий спортын XIV наадмын буудлагын тэмцээн эхэллээ

Twitter Print
2016 оны 06-р сар 08-нд 13:29 цагт
Мэдээний зураг,

Монголын Бүх ард түмний спортын XIV их наадмын буудлагын тэмцээн өнөөдөр /2016.06.08/ БХТН-ийн ТСТөв, Буудлагын "Аваргаас Аварга" клуб дээр эхэллээ.

Тэмцээнд Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Хөвсгөл, Орхон, Булган аймгууд, Алдар, Хүч, Аврагч, Хилчин, Сүлд, Замчин спорт хороод, ТСТөв, "Аваргаас аварга", "Есүхэй мэргэн", "Снайпер", "Тэмүүжин-Өрлөг", "Буудагч" клубууд зэрэг 21 багийн 235 тамирчин 11 дасгалд цэц мэргээ сорьж байна.

Өнөөдөр буудах дасгалууд /"Аваргаас Аварга" клуб дээр/

  • 08.45- 12.30 цагт 50 метрийн сонгомол гар бууны эрэгтэй
  • 07.45-12.15 Хийн урт бууны эрэгтэй эмэгтэй 1,2,3 ээлж
  • 12.30 цагаас Их наадмын нээлт
  • 13.30 цагаас 50 метрийн сонгомол гар бууны финал

ТСТөв дээр

  • 07.45-10.50 Хийн ур бууны эрэгтэй эмэгтэй 1, 2-р ээлж
  • 15.15-19.20 Хийн урт бууны эрэгтэй эмэгтэй 3, 4, 5 ээлж
  • 19.30 Хийн урт бууны эрэгтэй финал
  • 20.20 Хийн урт бууны эмэгтэй финал

Ш.Мандахбаяр /МБСХ/

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.