Арван настай хүү дөрөөндөө чирэгдэн амиа алджээ

Twitter Print
2016 оны 06-р сар 07-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Арван настай хүү дөрөөндөө чирэгдэж амиа алдсан харамсалтай хэрэг өчигдөр гарчээ. Хэрэг Налайх дүүргийн зургаадугаар хороонд орших Тэрэлжийн урд өвөлжөө гэх газарт гарсан байна.

Талийгаач өвөөгийнхөө морийг унаж явсан бөгөөд морь нь булгиж улмаар хүү дөрөөндөө чирэгдэж явсаар амиа алджээ. Уг хэргийг одоогоор Налайх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа юм байна. Талийгаач А Хан-Уул дүүргийн тавдугаар хороонд оршин суудаг байжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.