“Баянмонгол” жазз найрал хөгжим “Дуган хад”-нд тоглоно

Twitter Print
2016 оны 06-р сар 07-нд 15:49 цагт
Мэдээний зураг,

Монгол Улсын Филармониос 2016 оны 06-р сард Гадаад дотоодын аялагчид, жуулчдад зориулсан үндэсний өв соёл, түүх заншлаас улбаатай монгол хөгжмийн бүтээлийг сурталчлах таниулах зорилгоор тоглолт, үзвэр үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх “Монголын сайхан орон” жуулчдад зориулсан төслийг хэрэгжүүлж байна. Уг төслөөрөө дамжуулан хөгжмийн шилдэг бүтээлийн тоглолтыг концертын танхимд тоглохоос гадна аялал жуулчлалын цогцолборуудад, задгай талбайд тоглож үзэгчдэд хүргэхээрээ онцлогтой юм.

Тэгвэл уг төслийн төлөвлөгөөт тоглолт болох улсын Филармонийн “Баянмонгол” жазз найрал хөгжмийн “Summer Swing” тоглолтыг 2016 оны 06-р сарын 11-нд “Дуган Хад” аялал жуулчлалын цогцолборт зохион байгуулах гэж байна. 

Тоглолтонд “Баянмонгол” жазз найрал хөгжим бүрэлдэхүүнээрээ, удирдаач С. Саруул-Од /СТА/, дуучин Н. Наранбаатар /СТА/, Ц. Хулан /СТА/, Л. Насанбуян /СТА/, Т. Амина /СТА/, Б. Солонго нар оролцоно.

Мөн “Дуган хад жуулчин” ХХК жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг ЗУН ЦАГИЙН НЭЭЛТ энэ өдөр тохиож байгаа бөгөөд хамт олон, гэр бүл, найз нөхөдтэйгөө байгалийн үзэсгэлэн, агаарын сайханд жазз хөгжмийг мэдрэх, ховорхон боломжийг олгож байна. Эрхэм аялагч, амрагчид та бүхэн 9900-7002 дугаарын утсаар захиалгаа өгөх боломжтой.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 7011-8012, 9992-5074, 9900-7002 дугаараас лавлана уу.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.