Н.Эрдэнэцогтыг Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнд улируулан нэр дэвшүүлэв

Twitter Print
2016 оны 06-р сар 06-нд 16:55 цагт
Мэдээний зураг,

Улсын Дээд шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болж, Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүний бүрэн эрх хуульд заасны дагуу Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.7, 25.5-д зааснаар Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх тухай асуудлыг хэлэлцжээ.

Хуралдаанаар нийт шүүгчдийн олонхын санал авсан Норлоогийн Эрдэнэцогтыг Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнд улируулан нэр дэвшүүлж, санал болгохоор шийдвэрлэжээ. Н.Эрдэнэцогт нь улсад 24 жил, үүнээс шүүх, хуулийн байгууллагад 19 жил ажилласан, нэр хүндтэй, гадаад хэлний өндөр мэдлэгтэй хуульч юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.