Л.Мөнхбаясгалан Нарад урам хайрлав

Twitter Print
2016 оны 06-р сар 06-нд 12:41 цагт
Мэдээний зураг,

Нара буюу Мөнхтөрийн Нарантуяад Munkhtur Narantuya Nara д зориулав.....

Сайн уу Нара, шинэ долоо хоногийн мэнд хүргэе...
Чамайг УИХ-д нэр дэвшиж байгааг бусдын адил сонирхон шохоорон хараад л хаяа чамд лайк илгээгээд л сууж байгаа ФБ найзуудын чинь нэг байна. Чамд хэдэн үг хандаж хэлэхсэн гэж бодсоор явтал юу юугүй сонгууль хаяанд буучихлаа.. Юуны өмнө чиний зоримог үйлдэлд талархаж байна. УИХ-д нэр дэвшиж үеэ манлайлж байгааг чинь бахархан харж сууна. Эмэгтэй хүн тэр тусмаа олны танил залуу сайхан, тэгээд амжилттай яваа бүсгүй хүнд бусдаас гурав, бүр дөрөв дахин их хичээл зүтгэл, хүч хөдөлмөр хэрэгтэй байдаг байх шүү... Чи чаднаа...гүтгэлэг доромжлол одоо цаг минутаар хэмжигдэж ирнэ.

Туулаад гарах чадвар чамд буй гэдэгт итгэж байна. Би лав чамайг оффшорт мөнгөө аваачиж нуухгүй, газар нутгаа худалдахгүй, авилга өгч авалцаад байхгүй гэдэгт гүнээ итгэнэ. Чамайг басч байгаа энэ хийрхэл бол нэгдүгээрт эмэгтэй хүн болж төрсөний чинь хариу, хоёрдугаарт залуу гэнэн цэвэр сайхан үеэ үл тоох хэсэгхээн хүмүүсийн муйхар илрэл юм шүү. Тэрнээс нийгэм чамд ингэж хандахгүй ээ. Яадгийм миний дүү зоригтой, шийдэмгий байж муу бүхний өмнөөс сөрж, сайн сайхан бүхэн рүү тэмүүлж өрсөлдөөрэй. Амжилт хүсье...

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (109.45.2.7) 2016-06-06 18:29
      • 0
      • 0

      Öchüühen bogino bodoltoi setgüülch bna. Setgüülch ni iim yumnuudiig ööhschüülehe Er tenegüüf ni dagaj huilraad. Boliochee.

      Хариулах