Аугаа их яруу найрагчийг дэлхийн олон арван улсад хүндлэн дурсаж байна

Twitter Print
2019 оны 06-р сар 06-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Өнөөдөр 6-р сарын 6-нд Орос улсад Пушкиний өдрийг тэмдэглэж байна. Их найрагчийн төрсөн энэ өдөр Москва дахь Пушкины музей хамгийн хөл хөдөлгөөнтэй байж зочдын хөлд дарагддаг. Москва, Санкт-Петербургт Оросын утга зохиолын хэлийг үндэслэгч Пушкины зохиол бүтээлийг сурталчилж, янз бүрийн уулзалт өдөрлөг зохион байгуулдаг. Хамгийн том арга хэмжээ ОХУ-ын нийслэл дэх яруу найрагчийн хөшөөний дэргэд зохиолч уран бүтээлчид цугларан их найрагчийн зохиол бүтээл хийгээд өөрсдийн бүтээлээс уншдаг байна. 

Александр Сергеевич Пушкин бол Оросын сүүлийн 100 жилийн хугацаан дахь хамгийн олон уншигчтай зохиолч юм. 1917 оноос 2018 онд Орост хэвлэгдсэн сонгодог бүтээлүүдийн дунд түүний зохиол бүтээл 10 хувь эзэлж байгаа бол Лев Толстойн бүтээл найм, Максим Горькийн бүтээл долоон хувь эзэлжээ. 

Зөвлөлт засгийн үед Пушкины бүтээл 376 сая хувиар хэвлэгдэж байсан бол Толстойнх 323, Чеховын бүтээл 142 сая хувь хэвлэгдэж байжээ. 1987 онд Пушкины мэндэлсний 150 жилийн ойгоор гаргасан гурван боть бүтээл нь тус бүр 10,7 сая хувиар хэвлэгдэж дээд амжилт тогтоож байсан юм.

Оросын суут яруу найрагчийг дэлхийн олон арван улсад хүндлэн дурсаж байна

Яруу найрагч Пушкиний хөшөөний дэргэд цугларч, цэцэг өргөж, шүлэг унших уламжлал бүр ХХ зууны эхээр төлөвшжээ. Тэд Оросын утга зохиолын хэлийг үндэслэгчийн хүрэл хөшөөний дэргэд нэгдэн нягтарч байна. 

НҮБ-ын албан ёсны хэлний нэг Орос хэлний өдрийг тэмдэглэж байх тухай шийдвэрийг хамгийн анх НҮБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын Олон нийтийн мэдээллийн удирдах газрын 2010 оны хоёрдугаар сарын хуралдаанаас гаргасан юм. Энэ өдрийг соёлын олон хэлбэрийг хадгалах, олон хэлний хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд тэмдэглэдэг байна. Нөгөө талаар энэ хөтөлбөр нь НҮБ-ын англи, араб, испани, хятад, орос, франц гэсэн зургаан хэлийг ижил түвшинд дэмжих зорилготой юм. 

Үүний үндсэн дээр 2011 оны зургадугаар сарын 6-нд ОХУ-ын ерөнхийлөгч Дмитрий Медведев Орос хэлний өдрийг орос орон даяар жил бүр тэмдэглэж байх тухай зарлигт гарын үсэг зурсан байна.

Алдарт суут найрагчийн тухай Америкийн судлаач Жулиан Лоуэнфельд ийнхүү дурсжээ. Тэрбээр "Ялангуяа Пушкиний зүйрлэлгүй уянгын яруу найргийг орчуулахад хэцүү. Агуулгыг яг онож товчхон үг яриагаар илэрхийлэх чадвар нь түвэг бэрхшээл учруулна. Драмын үзэл санааг ийнхүү товчхон яруу сайхан арга замаар илэрхийлэх нь оросын уран зохиолын шинж чанар биш. Үүнтэй холбогдуулан Пушкинийг жишээ нь Лев Толстой, Достоевский нартай харшуулж болно. Түвэг бэрхшээл тулгарсан ч Александр Пушкиний ном зохиолыг хойшид ч орчуулна. "Пушкинийг "оросын яруу найргийн нар" гэсэн нь учиртай. Тэрээр маш их сайн сайхан идэвхи санаачилга, итгэл найдвартай байсан" хэмээжээ. 

А.С.Пушкины шүлэг

Хайртай байсаан, би танд, хайр минь

Халуун сэтгэлийн минь угт унтраагүй л байна.

Гэлээ ч дурлал минь ахин таныг зовоохгүй

Хэзээ ч би танд өчүүхэн ч гунигийг хүсэхгүй.

Хайртай байсаан, би танд, итгэл найдваргүй, энүүхэн зүрхэндээ,

Хардахдаа хардаж, ичиж эмээж, шаналж явсаан.

Хайртай байсаан, би танд, тун ч халуухан, тийм  ялдамхан,

Хайраа та бусдад өгсөн ч хамаагүй, тэнгэр тэтгэг, таныг.

Л.БАТБАЯР орчуулав.

А.С.Пушкин

Я Вас любил, любовь еще быть может

В душе моей угасла не совсем.

Но пусть она Вас больше не тревожит

Я не хочу печалить Вас ничем.

Я Вас любил безмолвно, безнадежно

То робостью, то ревностью томим.

Я Вас любил так искренно, так нежно

Как дай Вам бог любимой быть другим.

Д.Бор гуайн орчуулсан А.С.Пушкины шүлэг

Хүчит давалгаа чамайг...

Хүчит давалгаа чамайг, хэн зогсоож

Хүрхрэн хуйлрах урсгалыг тань хэн боогдуулав.

Хэн чимээгүй нойрмог цөөрөм рүү

Халин үерлэх урсацыг тань чиглүүлэв ээ?

Хэний шидэт хоригт хүлэгдэн

Хайран итгэл, хүслийг хашиж

Залуу нас, оргилуун сэтгэлийг маань

Залхуугийн нойроор хэн дарав аа?

Салхи шуурга хөдөлж, ус давалгаалан дайрч

Саахь үхлийн ханыг салгаж нураагаач дээ.

Хаана байна, эрх чөлөөний бэлгэдэл аянга аа?

Хашигдсан усан дээгүүр ХҮРХРЭНХЭН ЦАМХИЛААЧ ДЭЭ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.