У.Черчиллийн хөргийг мөнгөн дэвсгэртэд мөнхөлнө

Twitter Print
2016 оны 06-р сар 05-нд 18:11 цагт
Мэдээний зураг,

Их Британийн Төв банк дэлхийн хоёрдугаар дайны үеийн тус улсын домогт удирдагч Уинстон Черчиллийн хөрөг ирэх есдүгээр сараас хэрэглээнд нэвтрэх таван фунтын мөнгөн дэвсгэртэд хэвлэгдэхээр болсныг олон нийтэд мэдээллээ.

Мөн шинэхэн мөнгөн дэвсгэрийн загварыг танилцуулсан байна. Мөнгөн дэвсгэртийг маш уян хатан, нимгэн хувцанцар материалаар үйлдвэрлэх аж. Аюулгүй, бат бөх гэгддэг уг материалаар өмнө нь Австрали, Канад мөнгөн дэвсгэртийн хэвлэлтэд ашиглаж байсан  хэдий ч, Их Британи анх удаагаа ашиглах гэж буй нь энэ юм.

Шинэ таван фунтын мөнгөн дэвсгэрт нь одоогийнхоос 15 орчим хувиар жижиг байх гэнэ. Түүнчлэн дэвсгэртэд У.Черчиллийн  дайны үед буюу 1940 оны хуралдаан дээр хэлж байсан “Би британчуудад цус, нулимс, хөлс, хүнд хөдөлмөрөөс өөр юуг ч санал болгож чадахгүй” гэж хэлсэн үгийг мөн хэвлэх ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.