Дэлхийн оюутан харваачид Монголд

2016 оны 06-р сар 05-нд 15:53 цагт
Мэдээний зураг,

Байт харвааны оюутны Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсад анх удаа болж байна. Тэмцээнд дэлхийн 24 орны 250 орчим тамирчин Компаунд болон Рекурв гэсэн хоёр төрөлд ганцаарчилсан, холимог хос, багийн төрлөөр өрсөлдөж буй. Тус тэмцээнийг Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор ЭМСЯам, БСШУЯ, БТСХТөв, НЗДТГазар, МОСХолбоо, Байт харвааны холбоод хамтран явуулж байгаа юм.

Тэмцээний медалийн төлөөх шийдвэрлэх харваа өнөөдөр Чингисийн талбайд болж байна.

Одоогоор АНУ хоёр хүрэл медаль хүртээд байгаа бол Франц, ОХУ, Япон, Малайзын багууд нэг хүрэл медаль хүртжээ.

Олимпийн төрөл болох Рекурв/70 м/ ганцаарчилсан төрөлд ОХУ, Тайвань, БНСУ/3/-ын баг тамирчид шалгарчээ. Мөн Компаунд/50 м/ төрөлд БНСУ, АНУ, Турк, Белги, Тайвань, Энэтхэг, ОХУ-ын баг тамирчид үлдсэн байна. Энэ удаагийн тэмцээнд оролцсон манай баг тамирчид медальд хүрч чадсангүй.

Чингисийн талбай дээр болж буй шийдвэрлэх харвааг “Боловсрол” телевизээр шууд дамжуулан үзүүлж байна.

Ингээд тэмцээний нээлтийн болон үйл явцын фото агшнаас хүргэе.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.