Энэ углаашийг өдөрт 1 цагаас илүү хугацаагаар өмсөхийг хориглоно

Twitter Print
2016 оны 06-р сар 03-нд 10:04 цагт
Мэдээний зураг,

Энэ углаашийг өмсөхөд биед үнэхээр эвтэйхэн, тэгээд ч хямд төсөр гэсэн үгийг олон хүний амнаас сонсож байсан байх. Тэгвэл хямд, зуны энэ углаашны салаа руу ордог нарийхан хэсэг нь болон ямар ч хамгаалалтгүй задгай байдал нь бидэнд ямар их хор учруулдагийг хүн бүр төдийлөн сайн мэддэггүй гэнэ.

Сөрөг талууд:

1.Өвдөг болон ууц нуруугаар өвдөх

Хэрэв та энэ углаашийг өдөрт 1 цагаас их хугацаагаар өмсдөг бол нуруу болон хөлийн үе мөчний өвчтэй болох өндөр эрсдэлтэй болдог. Учир нь уг углааш нь хөлийг нумгүй болгодог аюултай.

2.Яс болон шөрмөсөнд ачаалал өгдөг

Нимгэн, хавтгай ул нь алхаж гишгэх үед маш ихээр элэгдэж хорогдон хэлбэрээ алдаж, ингэснээр хүн алхах бүртээ хөл болон өсгийгөө аливаа юманд цохиж гэмтээсээр байдаг.

3.Алхах үед хөл ямар ч хамгаалалтгүй болдог

Ганцхан нарийн бүч, уяагаар тогтсон энэ гутал нь хүний хөлийг юунаас ч хамгаалж чадахгүй. Иймээс хөл ямар ч юманд амархан өртөх аюултай болж, чулуунд хөлөө шалбалах, цохих, шилэнд хөлөө эсгэж зүсэх зэрэг олон эрсдэл дагуулдаг.

4.Халдвар орох эрсдэлтэй

Хамгийн чухал зүйл бол уг шаахайг өмсөн алхаж гишгэхэд хүний хөл, салаа маш амархан шалбарч, цэврүүтэн, зулгарчихдаг. Энэ нь бие организмд халдвар орох хамгийн энгийн шалтгаан болоод зогсохгүй арьсанд үүссэн жижиг гэмтлүүдээс болж цусанд нян болон вирус орох боломж бүрддэг.

Тиймээс та бүхэн усан санд эсвэл наран шарлагын газарт л богино хугацаагаар буюу өдөрт 1 цагаас ихгүй хугацаагаар уг углаашийг өмсөх нь тохиромжтой юм. Энэ гутал нь ачаалал даах зориулалттайгаар бүтээгдээгүй учраас биед эвтэйхэн өөр гутал сонгон өмсөхийг зөвлөе.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (64.119.18.158) 2018-07-25 11:52
      • 0
      • 0

      Bi ene uglaashiig odor bolgon olon tsagaar omsdog gehdee minii hol zuv zuugerrl bn

      Хариулах

    • Zolzayad

      (122.201.21.41) 2016-06-04 11:22
      • 0
      • 0

      Haluun ornii humuus udur shunu ugluu oroigui l ene slippers iig umsdug. Teglee gd nuruu n uvduj shurmusund tatsan hun bi lav haraagui. Batalgaatai yum hj bmaar yum.

      Хариулах

    • zolood

      (103.10.23.142) 2016-06-04 02:50
      • 0
      • 0

      zoloo chi shuu :-*

      Хариулах

    • Зочин

      (43.242.243.188) 2016-06-03 22:43
      • 0
      • 0

      би иймэрхүү, гэхдээ арай зузаан ултай гоёлын углааш нэг зун өмссөн. тэгээд хөлийн өсгий өвдөөд, өсгийнд яс ургасан байна гэсэн шүү. хэт нам углааш, гутал өмсөхөөр өсгийд яс ургадаг гэнээ. дээрх мэдээлэл анхаарч аваарай бүсгүйчүүдээ

      Хариулах

    • Zaya

      (202.131.235.162) 2016-06-03 11:36
      • 0
      • 0

      Zolzayad bayarlalaa heregtei medeelel baiona

      Хариулах