ИНЕГ-ын дарга нар орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтийг бүртгүүлээгүй зэрэг зөрчил гаргажээ

Twitter Print
2016 оны 06-р сар 03-нд 08:18 цагт
Мэдээний зураг,

АТГ-аас Иргэний нисэхийн ерөнхий газрын хөрөнгө, орлого, ашиг сонирхлын мэдүүлэг гаргах ёстой албан тушаалтнуудын материалуудыг шалгажээ. Энэ үеэр тус газрын долоон албан тушаалтан өөрийн болон гэр бүлийн гишүүдийнхээ хөрөнгийг мэдүүлээгүй, хөрөнгө, орлогодоо орсон их хэмжээний өөрчлөлтөө бүртгүүлээгүй, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбогдсон хориглолтыг зөрчсөн нь тогтоогдсон байна.

Тиймээс Авлигын эсрэг хууль болон Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан сануулах, цалингийн хэмжээ болон албан тушаал бууруулах хариуцпага тооцуулахаар ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа, “Чингис хаан” олон улсын нисэх буудлын захирал Б.Бадрал нарт АТГ-аас албан бичиг хүргүүлсэн гэнэ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.