Малайзад болох ой тогтоолтын тэмцээнд манай 13 тамирчин оролцоно

Twitter Print
2016 оны 06-р сар 02-нд 18:57 цагт
Мэдээний зураг,

Малайз улсын Пенанг хотод энэ сарын 11-12-нд болох Ой тогтоолтын нээлттэй тэмцээнд зургаан  орны 98 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр өрсөлдөнө. Уг тэмцээнд манай улсыг төлөөлөн Монголын оюун ухааны академи 13 дасгалжуулагчийн хамт оролцохоор болжээ. Энэ удаагийн  тэмцээнд оролцох манай тамирчдын 11 нь богино хугацаанд бэлтгэгдэж анх удаа оролцож байгаа юм.

Мөн орон нутгыг төлөөлөн Дархан-Уул аймгийн 10 настай О.Ганжигүүр өрсөлдөхөөр болжээ. Дасгалжуулагчаар Б.Баасандорж, тамирчнаар их мастер Б.Шижир-Эрдэнэ, М.Төгөлдөр, Г.Мөнхбаатар, Б.Батбилэг, Л.Хулан, Ц.Хулан, З.Зулцэцэг, М.Ганчимэг, Б.Ариунзаяа,О.Ганжигүүр, Б.Бат-Эрдэнэ, Б.Хангал, С.Чинбаатар оролцоно. Монгол улсын тамирчид өнөөдрийн байдлаар оюуны спортын олон улсын 36 тэмцээнд оролцон 484 медаль хүртэж дэлхийн олон дээд амжилтыг тогтоож Монгол хүний потенциал өндөр гэдгийг дэлхий дахинд харуулаад байгаа билээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.