Европын хамарсан их үер цаашид ч үргэлжилнэ

Twitter Print
2016 оны 06-р сар 02-нд 16:39 цагт
Мэдээний зураг,

Франц, Германы нутгийг хамарсан их хэмжээний үерийн улмаас өчигдрийн байдлаар 5 хүн амиа алдлаа хэмээн холбогдох албаныхан мэдээллээ. Олон арван хот, тосгод үерт автагдаж, аюулд нэрвэгдсэн хүмүүсийг нисдэг тэргээр хайн аврах ажиллагаа үргэлжилж байна. Гэсэн ч ирэх хоногуудад усны түвшин багасах биш харин ч нэмэгдэх төлөвтэйг цаг уурчид мэдээллэж байгаа нь байдлыг улам хүндрүүлж байна. Учир нь үерийн усны улмаас сүйрсэн байшин барилгаас авахуулаад улс болон иргэдэд ихээхэн хэмжээний хохирол аль хэдийн учраад байгаа юм. 

Германы өмнөд нутагт л гэхэд хэд хоногоор үргэлжилсэн борооны улмаас хот тосгод үерт автаж, хүмүүс орон гэрээсээ дүрвэж, зарим нь үерт боогдсоны улмаас аюулд нэрвэгдээд байна. Иймд тус улсын хэд хэдэн хотод онц байдал зарлажээ. Бавари хотын өмнөд хэсэг үерт автсаны улмаас дөрвөн хүн амиа алдаж, хэдэн арван хүн ор сураггүй алга болсон хэмээн DW мэдээлсэн. Хотын Ротталь-Инн дүүрэг гамшигт хамгийн ихээр өртөөд байгаа аж. Бавари хотын 9000 гаруй барилга байшин үерт автсан бөгөөд үерийн улмаас учирсан хохирол хэдэн зуун мянган еврод хүрнэ гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Үерийн улмаас Бавари хотын дүүргүүдийн цахилгаан тасарсан юм. Аврах багийнхан цахилгаан хангамжийг сэргээх гэж оролдож байгаа боловч үер үргэлжилсээр байгаа нь эрчим хүч сэргээхэд саад учруулжээ. Хотын гудамжуудаар урсах үерийн усанд усанд автсан байшингуудын тавилга, мод сөөг, машин ихээр урсаж байна.  

Зарим газарт үерийн усны төвшин газрын түвшнээс дээш нэлээн хэдэн мерт байна. Цаг уур судлаачид гэнэтийн их үерийг ийм хэмжээнд хүрнэ гэж урьдчилан таамаглах боломжгүй байсанд гайхаж байгаагаа илэрхийлж байна. Үүнээс гадна Ханновер, Дюссельдорф хотуудад мөн адил үерийн улмаас онц байдал зарлаад байна.

Staff of the Bavarian Red Cross and the German Federal Agency for Technical Relief (THW) evacuate people in Simbach, Germany, 1 June 2016.Image copyrightEPAImage captionEmergency services are working flat-out in Simbach

Map

Мягмар гарагт Тривтенд сургууль дотор боогдоод байсан 250 хүүхдийг дараа өдөр нь гаргаж авч чаджээ. Симбак хотод мөн аюулд ороод байсан 350 хүүхдийг нүүлгэж шилжүүлж дүрвэгсэдийн хотхонд байрлуулжээ. 

Дуу цахилгаантай, ширүүн салхитай их хэмжээний аадар бороо цаашид Франц, Бельги, Польш, цаашлаад Румын, Молдав, Украины нутаг руу шилжин энэ долоо хоногийг дуустал үргэлжлэн орох төлөвтэйг цаг уур шинжээчид анхаарууллаа. 

Тэрчлэн 3 жилийн өмнө үерт автаж их хэмжээний хохирол амсч байсан Австрийн хил дээрх түүхэн дурсгалт Passau хотод мөн онц байдал зарлаад байна. Германы цаг уурчдын мэдээлж буйгаар Лхагва гарагт Pfarrkirchen хотын ойролцоо 6 цаг гаруй үргэлжлэн орсон борооны улмаас 1м/кв газарт ойролцоогоор 35 литр гаруй ус буусан гэжээ. Германы өмнөд хэсэгт дахин хэд хоног бороо үргэлулэн орох тул голуудын усны түвшин цаашид ч нэмэгдэнэ гэлээ. 

 

Flood waters gushing through Triftern, Germany, 1 June 2016

Image copyrightEPAImage captionOne of the worst affected towns is Simbach in southern Bavaria

Харин Франц улсын хувьд Парисийн ойролцоох Nemours хот бүхэлдээ усанд автсан. Онцгой байдлын албан хаагчид хоёр өдрийн дотор 8,000 гаруй дуудлага хүлээн авч аврах үйл ажиллагаа явуулсан байна. Nemours хотын иргэн Sylvette Gounaud "60 жил энэ хотод амьдрахдаа ийм үер үзээгүй" гээд хот тэр чигээрээ үерт автаж, бүх дэлгүүр хоршоо сүйрсэн тул хүнсний хомсдолд орж байна" гэж France-Presse агентлагийн сэтгүүлчид ярьсан байна. Энэ нь Францын төв хэсэгт сүүлийн 100 жилд болж буй хамгийн их аюул, хохирол учруулсан үер болж байна. Loiret мужид л гэхэд ихэвчлэн 6 долоо хоног орох борооны ус ердөө л гуравхан өдөрт буусан гэлээ. Энд 86 настай хөгшний цогцосыг Souppes-sur-Loing дахь үерт автсан гэрээс нь олсон юм. Парисийн өмнөд хэсэгт орших Montargis хотын төв гудамж усан суваг болон хувирчээ. Энэ сувгаар хэдэн мянган машин, мод бут, тавилга хэрэгсэл урсаж байна. 

Парисийн төвөөр урсдаг Seine мөрний усны түвшин ирэх өдрүүдэд дахин мерт гаруйгаар нэмэгдэнэ гэсэн урьдчилсан таамаг гарчээ. Ням гарагаас хойш улсын хэмжээгээр 10,000 дуудлага гал унтраах албанд иржээ. 

Rescue workers in Nemours, south of Paris, 1 June

Image copyrightAFPImage captionRescue workers were also out in force in Nemours, south of Paris

 

Chambord castle in central France, 1 June

Image copyrightAFPImage captionChambord castle in central France, reflected in a new lake

Map

Эх сурвалж: http://www.bbc.com/news/world-europe-36429381

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (112.72.11.101) 2016-07-08 22:33
      • 0
      • 0

      Нэг юм хэлээд байгаа юм байна бишүү

      Хариулах

    • irgen

      (202.179.31.102) 2016-06-03 15:52
      • 0
      • 1

      banga.n zognol bielehnuudee. 2017 ond Europ hungui bolno gsn bsn shdeeee

      Хариулах