2016 оны 06-р сар 02-нд 13:58 цагт

Алдартай гэмт хэрэгтнийг сүржин угтсан нь буцааж шоронд хийхэд хүргэв

Өнгөрсөн Пүрэв гарагт Хятадын Шаньси мужийн нэртэй гэмт хэрэгтэн шоронгоос суллагдахад түүний бүлгийнхэн хэт сүржин угталт хийснээс боссыгоо буцаан шоронд суулгасан байна.

52 настай Чен Юзег суллагдахад шоронгийн үүдэнд 100 гаруй залуу цугларч түүний эрх чөлөөт амьдралын эхлэлийг тэмдэглэжээ. Үүнээс гадна 20 Land Rover, 30 Mercedes, 4 Hummer машинууд бүхий цуваа түүнийг шууд таван одтой зочид буудалд хүргэн найрласан байна.

Түүний энэ бүх угталтын видео бичлэгийг сошиал сүлжээнд тавьснаар хэрэг буруугаар эргэжээ. Чений энэхүү сүржин угталтыг зөвхөн энгийн хүмүүс үзсэнгүй. Албаныхан ч нэгд нэгэнгүй харж байсан тул ердөө гурав хоногийн дараа түүнд дахин хэрэг үүсгэж шоронд нь буцаажээ.

Орон нутгийн цагдаагийн газрын мэдэгдэлд “Нийгмийн Аюулгүй байдлын Товчоо уг явдлыг нухацтай шалгаж байна. Гэмт этгээдүүдийн дээрэнгүй, бардам ааш авирыг тэвчих боломжгүй” гэсэн байна.

Ченд “нийгмийн дэг журмыг алдагдуулсан” гэсэн ял тулгажээ. Түүнтэй хамт есөн хүнийг мөн баривчилсан байна.

Эх сурвалж: ikon.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.