Артишокийг зайлшгүй анхааралдаа авах 7 шалтгаан

2017 оны 07-р сар 11-нд 11:41 цагт
Мэдээний зураг,

Артишок нь хэдий гашуун амттай ч элгэнд гойд сайнаар нөлөөлдөг аж. Мөн шээс хөөх эм болдог төдийгүй жингээ хаях, хортой бодис, шавхдасыг гадагшлуулахад тусалдаг гэнэ. 

Артишок нь эмчилгээний ховор чадвартай бөгөөд бие организмын тэнцвэрт байдлыг хангаж байдаг олон төрлийн аминдэмүүд, эрдэс бодисууд, аминхүчлүүд артишокт агуулагддаг.

1.Артишок нь элгэнд тустай

Артишокийн навчинд ашигтай эрдэс бодисууд болох магни, кали их хэмжээгээр агуулагддаг. Түүний гашуун амт нь түүнд агуулагдах ашигтай бодис болох цинаринтэй холбоотой юм.

Цинарин нь элэгний үйл ажиллагааг дэмжихээс гадна

-Цөс ялгаралтыг сайжруулах

-Бие организм дахь өөх задлах үйл явцыг дэмжих

-Шарлалтаас урьдчилан сэргийлэх

-Элэгний үрэвслийг намдаах

-Элэгний хэвийн үйл ажиллагаанд саад учруулдаг хортой бодис болон хүн металлаас биеийг цэвэрлэх чадвартай элэгний эсийг нөхөн төлжүүлэх

Артишокийг тогтмол хэрэглэснээр элэг өөхлөхтэй тэмцэж чадах ба холесрины түвшинг бууруулдаг нөлөөтэй. Иймээс артишокийг гепатит, цирроз буюу элэгний хатуурал, элэгний дутагдал зэрэг элэгний өвчтэй хүн айлтгүйгээр хэрэглэхийг зөвлөдөг. Ийм өвчтэй үед артишокийн ундааг бэлтгэж болдог. Тэгвэл үүнийг хийхэд тун энгийн бөгөөд 1 литр устай саванд 1 ширхэг бүхэл артишок хийгээд түүнийг зөөлөртөл нь чанана. Ингээд ундаа бэлэн болох бөгөөд түүнийг хоол идсэний дараа хэрэглэнэ. Артишокны ундаан дээрээ бага зэрэг нимбэгний шүүс нэмж болно.

2.Жин хасахад тустай

Артишок нь байгалийн гаралтай, шээс хөөх үйлчилгээтэй тул биеэс хортой бодисыг зайлуулж, илүүдэл жин хасахад сайнаар нөлөөлдөг. Энэ тохиолдолд мөн л артишокны ундаа тус болдог. Хамгийн гол нь бэлтгэсэн ундаагаа тогтмол, юм идсэнийхээ дараа хэрэглэх ёстой. Турах үйл явцыг хурдасгахыг хүсвэл уг ундааг эрүүл хооллолттой хослуулаарай.

3.Зүрхэнд сайн

Артишокийг тогтмол хэрэглэснээр цус цэвэршиж, цусан дахь холестрин, триглицеридийн хэмжээ буурдаг. Түүнчлэн цусан дахь сахарын хэмжээг багасгадаг тул чихрийн шижин өвчний онцгой туслагч юм.

4.Бодисын солилцоог тогтворжуулж, хоолны шингэц сайжруулдаг

Эслэгийн агуулга өндөрөөс гадна бие махбодийг цэвэрлэх чадвартай учраас гэдэс цэвэрлэх үнэнч анд болдог. Хэрвээ танд ходоод хүндрэх, өтгөн хатах эсвэл хоолны дуршил буурах зэрэг шинж тэмдгүүд ажиглагддаг бол санаа зовох хэрэггүй, артишокны ундааг хэрэглээд нэг үзээрэй. Ингэснээр бодисын солилцоо хэвийн болж, гэдэсний үрэвсэл эдгэж, дархлалын систем сайжирдаг.

4.Эрч хүчээр бүрэн цэнэглэнэ

Артишок бол аминдэм, эрдэс бодисын уурхай л гэсэн үг. А, В6 аминдэм, калци, фосфор, магни, кали, натри, төмөр зэргээр баялаг. Энэ ногоо нь нүүрусыг энерги болгон хувиргадагаараа онцлог чанартай.

5.Цөсний хүүдийд эерэг нөлөөтэй

Цөсний хүүдийн үйл ажиллагаа удаашрах, цөс муу боловсорсны улмаас үйл ажиллагаа нь удаашрах зэрэг асуудалтай бол 5 ширхэг хатаасан артишокийн навчаар ханд бэлтгэн хэрэглээрэй. 1 аяга усанд навчаа хийгээд буцалтал нь халаана. Уг ханд руугаа бага зэрэг нимбэгний шүүс нэмнэ. Энэ хандыг өдөр бүр хоол идсэний дараа ууж хэрэглэнэ.

6.Шээсний хүчлийг хөөхөд тустай

Шээсний хүчил нь биеийг хүчтэй хордуулаад зогсохгүй цусанд талст үүсгэн венийн болон артерын судсыг бөглөдөг. Улмаар нь энэ нь өвчин үүсэх гол шалтгаан болдог. Шээсний хүчил нь махан бүтээгдэхүүнд агуулагддаг пурин хэмээх бодис задарсны үр дүнд үүсдэг. Хэрвээ та шээсний хүчлээс биеэ цэвэрлэхийг хүсвэл, түүнчлэн тулай өвчтэй бол артишокийг ууранд жигнэж, салат бэлтгэн хэрэглээрэй.

7.Толгойн өвдөлтийг намдаана

Эмч нарын хэлж буйгаар толгой өвдөх нь ихэнх тохиолдолд элэгний үйл ажиллагаа алдагдсантай холбоотой гэнэ. Элэгний үйл ажиллагаа доголдсоноор түүнд хуримтлагдсан өөх тос, хортой бодис эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж бодисын солилцоо өөрчлөгддөг. Энэ үед бие муудаж, толгой өвддөг. Иймээс артишокоор бэлтгэсэн ханд, ундааг уувал илүү үр дүнтэй.

Анхаар: Артишокийг хэрэглэх хамгийн зохистой хэмжээ бол 7 хоногт 2-3 удаа хэрэглэх. Олон төрлийн амттай хоол, зууш бэлтгэхэд хэрэглэж болох ба натрийн агууламж өндөртэй тул хоолондоо тааруулан хэрэглэхийг зөвлөж байна.

Артишок, нимбэг, улаан сонгинотой цэвэрлэгээний салат

Орц: 4 ширхэг артишокийн гол хэсэг

-1/4 улаан сонгино

-1 ширхэг гүйцэд боловсорсон улаан лооль

-Тосны агууламж багатай шинэхэн сыр буюу бяслаг

-Бага зэрэг орегано

-1/2 нимбэг

-Бага зэрэг хүйтэн оливын тос

Бэлтгэх арга:

Эхлээд артишокийн голыг жигнэж зөөлрүүлнэ. Дараа нь улаан сонгиноо нимгэн хэрчиж бэлтгэх ба салатандаа түүхийгээр нь хэрэглэнэ. Улаан лоолио угааж, бяслагтайгаа цуг шоо дөрвөлжин хэрчинэ. Ингээд бүх орц бэлэн болоход артишокоо сонгинотойгоо хийж, дээрээс нь бяслаг ореганогоо хийгээд хамгийн сүүлд нь нимбэг, оливын тосноос нэмжж хутгана. Энэ салатыг бэлтгэхэд их хугацаа зарцуулахгүй бөгөөд бэлтгэхэд ч хялбархан юм.

Эх сурвалж: steptohealth.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Ganhyy

      (103.212.117.192) 2017-08-24 12:07
      • 0
      • 0

      Артишок уул хадаар хаа сайгуй зундаа ургадаг биздээ

      Хариулах

    • Туяа

      (203.91.117.8) 2017-08-07 15:52
      • 0
      • 0

      Навчыг нь хэрэглэдэг юмуу

      Хариулах

    • Банзрагч

      (27.123.214.124) 2017-08-01 23:21
      • 0
      • 0

      Сайхан зүйл байна эмийн санд байгаа артишокыг авч ууж болох уу эсвэл заавал ногоог нь авч хэрэглэх ёстой юм уу

      Хариулах

    • Зочин

      (195.53.108.177) 2017-07-13 02:59
      • 0
      • 0

      mash saihan zuvulguu bna aa baurlala artishokoo haanaas acah ve

      Хариулах

    • zochin

      (202.21.105.13) 2017-06-03 14:13
      • 0
      • 0

      Sain baina uu, Artishok-g eh orniihoo hursund urguulj undaa bolgon hereglegch bidnii gar deer hurgej bui Gazarshim company gazarshim.mn website-r zochlood uzeerei

      Хариулах

    • moogii

      (202.131.250.130) 2017-04-14 17:09
      • 0
      • 0

      Sain baina uu? Saihan medeelel huregsen mash ih talarhaj baina. Neg lawlah zuil baina. Ene huu urgamliig chuham yaj taridag haana yamar nogtsold urguulah estoi yum boloo.

      Хариулах

    • tuka

      (59.153.85.99) 2017-03-14 15:34
      • 0
      • 0

      yumi omno tand mash ih bayrlalaa.dandaa heregtei medeelel ogdogt.Ene artishok gdg urgamal hna bdg yum be?gaduur haaguur zardag yum bol

      Хариулах

    • Зочин

      (202.70.46.218) 2017-03-26 18:25
      • 0
      • 0

      Сайн байна уу. Артишокийн үрсэлгээ зарж байна. 86066919

      Хариулах

    • Би

      (202.179.31.62) 2016-12-20 20:07
      • 0
      • 0

      Ямар сайхан юм бэ. Би үүнийг нодлин тарьж үзсээн. Зөндөө их ургасан. Их гое ургадаг юм байна лээ. Даанч юу г нь яаж хэргэлдэгийг мэдэхгүй байсан учир хурааж авалгүй газар дээр нь хөлдөөгөөд хаячихсаан

      Хариулах

    • kani

      (103.212.118.160) 2016-12-17 15:30
      • 0
      • 0

      Haanaas bolomjiin uneer avah ve

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.118) 2017-03-11 12:40
      • 0
      • 0

      88106844 lu zalga bolomjiin vneer zarna

      Хариулах

    • баярлалаа

      (202.9.43.172) 2016-11-28 15:17
      • 0
      • 0

      баярлалаа Золзаяа эмчдээ та ард иргэд бидэндээ дандаа хэрэгтэй мэдээлэл өгдөгт

      Хариулах

    • Г Энхжаргал

      (59.153.112.146) 2016-08-13 13:12
      • 0
      • 1

      Би Артишок тарьсан.Гадаа тарьсан болохоор иш нь бүдүүрчэхгүй байна.Ёр нь Хртишокын юуг ньяг хэрэглэх вэ.Артишокын зургыг бүтнээр нь тавиад үзүүлээдхээч

      Хариулах

    • Бэрээ

      (202.179.10.186) 2016-08-12 10:55
      • 0
      • 0

      артишокны навчийг яаж хэрэглэх үү

      Хариулах

    • Зочин

      (202.179.29.60) 2016-08-11 18:54
      • 0
      • 0

      Хүүхдэд хэрхэн яаж өгөх талаар зөвлөгөө өгөх боломжтой юу. Баярлалаа.

      Хариулах

    • b kulbat

      (202.131.252.209) 2016-08-06 21:37
      • 0
      • 0

      bayrlala

      Хариулах

    • Зочин

      (172.56.16.106) 2016-08-06 01:39
      • 0
      • 0

      Thanks

      Хариулах

    • D.BATLKHAM

      (112.72.11.134) 2016-08-03 20:44
      • 0
      • 0

      MASH ZVITEI MEDEELEL BN.BLALAA

      Хариулах

    • davaa

      (103.57.94.212) 2016-06-24 11:11
      • 0
      • 1

      Баярлалаа. Сайхан мэдээлэл байна.Сайн үйлс дэлгэрч байг.

      Хариулах

    • nomin

      (150.129.141.168) 2016-06-03 09:02
      • 0
      • 0

      yahaaraa tavin usd zardag yum be uur haana zardag yum be helj uguuch humuusee 50 us gedeg gazraar uilchluulsen buh yum n hamgin undur unetei sanagdsan

      Хариулах

    • Сувдаа

      (202.72.242.180) 2016-06-02 09:49
      • 0
      • 0

      Жирэмсэн эхчүүд найруулдаг бэлдмэлийг нь хэрэглэж болохуу

      Хариулах

    • Сувдаа

      (202.72.242.177) 2016-06-02 09:49
      • 0
      • 1

      Жирэмсэн эхчүүд найруулдаг бэлдмэлийг нь хэрэглэж болохуу

      Хариулах

    • Зочин

      (202.131.238.115) 2016-06-02 08:55
      • 0
      • 1

      холбогдох утсаа өгөөч

      Хариулах

    • Hoffitas

      (122.201.21.215) 2016-06-01 00:36
      • 1
      • 0

      Хоффитас Артишокийн үрэл

      Хариулах

    • Hoffitas

      (122.201.21.215) 2016-06-01 00:34
      • 0
      • 0

      Sain baitsgaana uu Mongol ornii hursund urguulsan Mongol hunii oyun uhaanaar butsen Hoffitas buyu Artichoke.n urel shineer hudaldaand garaad Tavin usiin emiin sanguudaar hudaldaalagdaj baina. Iluu delgerengui medeelliig avahiig husbel manai huudsaar zochlooroi

      Хариулах

    • Zochin

      (27.123.214.107) 2016-08-03 13:08
      • 0
      • 0

      Tanai page yamar nertei ve

      Хариулах