"Амгалан" дулааны станц 60 мянган айлын дулааны хэрэгцээг хангах тооцоо гарчээ

Twitter Print
2014 оны 02-р сар 05-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Эрчим хүчний яам 2013 оныг эрчим хүчний хэмнэлт-үр ашгийн жилээр зарлаж байсан бол энэ оныг бүтээн байгуулалтын жил болгожээ. Энэ хүрээнд цахилгааны 173 Мвт, дулааны 588 Гкал/цагийн эх үүсвэр шинээр ашиглалтад өгөх аж. Амгалан дулааны станц, дулааны гурав, дөрөвдүгээр станцын өргөтгөл ашиглалтад орно. Энэ нь сүүлийн 30 жилд тус салбарт хийгдээгүй бүтээн байгуулалтын ажил.  Зөвхөн “Амгалан” дулааны станц ашиглалтад орсноор 60 мянган айлын дулааны хэрэгцээг хангана гэсэн тооцоо гарчээ. V цахилгаан станцын барилгын ажил энэ оны зургадугаар сараас эхэлнэ. Түүнчлэн Нийслэлийн дулаан хангамжийг сайжруулах үүднээс ДЦС IV–ийн 100 МВт-ын өргөтгөлийг хийснээр нийт 40 мянган айл өрх, 500 орон сууц шинээр дулаанд холбогдох боломж нээгдэх аж. Харин Улаанбаатар хотын цахилгаан хангамжийг сайжруулахаар “Их тойрог сүлжээ” төслийг хэрэгжүүлснээр 2030 он хүртэл хэрэглэгчдийг найдвартай, чанартай эрчим хүчээр хангах нөхцлийг бүрдүүлж байгаа гэдгийг салбарын сайд онцолсон. Нийслэлд хөдөө орон нутгаас жилдээ 12 мянган өрх нийслэл хотод нүүж ирэн тог цахилгаанд холбогдож амжаагүй байдаг ба эдгээр өрхүүдийг гэрэл цахилгаанд холбохын тулд улсын төсвөөс 8-10 тэрбум төгрөгийг төсөвлөдөг аж. Өнөөдрийн байдлаар нийслэл хотын хэмжээнд цахилгаанд холбогдоогүй зургаан мянга гаруй өрх байдаг юм байна. Улаанбаатар цахилгаан дулааны тав дахь эх үүсвэрийг барих шийдвэрийг Засгийн газар гаргасан. Газрын байршлыг тогтоож уг станцыг барих гүйцэтгэгч компанитай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. V цахилгаан станцын барилгын ажил энэ оны зургадугаар сараас эхэлнэ. Тавантолгойн нүүрсний уурхайг түшиглэн барих 450 Мвт-ын цахилгаан станц болон Эгийн голын цахилгаан станцыг Чингис бондын хөрөнгөөр санхүүжүүлэхээр ажиллаж байгааг салбарын сайд дуулгалаа. Архангай, Баянхонгор, Дундговь, Өвөрхангай, Хэнтий, Төв, Завхан, Говь-Алтай гэсэн найман аймгийн дулааны станц, шугам сүлжээний шинэчлэлийн ажилд 24 тэрбум төгрөг төлөвлөж, нэг аймагт гурван тэрбум төгрөгөөр төслийг эхлүүлэх ажээ.  Д.Энхнаран 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.