2016 оны 05-р сар 30-нд 09:12 цагт

Монгол сумочдын анхдагч Н.Цэвэгнямын зодог тайлсан бичлэг

Кёкүтэнхо Н.Цэвэгнямын зодог тайлах албан ёсны ёслол өчигдөр Токио хотын "Рёогокү" дахь сүмогийн төв өргөөнд боллоо. Зодог тайлах ёслолд 8000 гаруй хүн оролцож гэр бүл найз нөхөд, сүмочид, урлаг, спортын соёлынхон гээд 420 хүн дэвжээнд гарч түүний гэзэгт гар хүрлээ. Эрхэм зочдын дундаас Их аварга Д.Дагвадорж оролцон хүндэтгэл үзүүлсэн бөгөөд өөрийн цахим хуудсандаа сэтгэдэл үлдээсэн байна. Тэрбээр "Н.Цэвэгням ах бид 2. Шинэхэн Ёкозүна шинэ башё дээрээ ахын хайрыг хүртсэн шүү.

Бас л чанга унаж билээ. Ахдаа амьдралд нь аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Олон сайхан шавь төрүүлж баяр наадмын түрүүг авах болтугай" гэжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.