Бүх нийтээрээ гүйхийг уриаллаа

2016 оны 05-р сар 29-нд 17:17 цагт
Мэдээний зураг,

“Цахим эмч” төрийн бус байгууллагаас зохион байгуулж буй “Өөхийг булчин болгоно” гэсэн уриатай өдөрлөг буюу бүх нийтийн гүйлтийн арга хэмжээ өнөөдөр Шастины нэрэмжил III эмнэлгийн урдаас гараагаа эхэллээ. Энэхүү арга хэмжээ нь илүүдэл жин, таргалалттай хүмүүст жин хасах шинжлэх ухаанч хөтөлбөрийн дор зохиогдож байгаа аж.

Өөрөөр хэлбэл, жингийн илүүдэлтэй гэлтгүй бүх хүмүүсийг спортод болон идэвхитэй амьдралд уриалж байгаагаараа онцлог . Зун цаг болж байгаатай холбогдуулан долоо хоногтоо нэг удаа бүх нийтээрээ өглөөний цэвэр агаарт тогтмол гүйж хэвшүүлхийг уриалжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.