
Энэтхэгийн засгийн газрын зүгээс газар тариалангийн тухай хуульд оруулсан өөрчлөлтийг газар тариалан эрхлэгчид эсэргүүцэн улс даяар суулт зарлажээ. Хэдэн мянган тариаланчид сүүлийн 12 хоногийн турш нийслэл Дели рүү орж гарах бүх замыг хаагаад байгаа ба сөрөг хүчний 15 нам тариаланчдын суултыг дэмжиж буйгаа илэрхийлээд байгаа аж.
Засгийн газрын гишүүд тариаланчдын төлөөлөлтэй энэ сарын 9-нд уулзаж ярилцахаар төлөвлөжээ. Засгийн эрхийг баригч нам болох Бхаратия Жаната нам газар тариалангийн тухай хуульд оруулсан өөрчлөлт нь хувийн хэвшлийнхэнд газар тариалангийн салбарт ажиллах боломж олгох ба энэ нь тариаланчдын ашиг орлогод нөлөөлөхгүй хэмээн онцолж байгаа аж. Суулт зарлаад буй тариаланчдйн дийлэнх нь Энэтхэгийн хойд зүгт байрлах газар тариалангийн салбартаа хамгийн баянд тооцогддог Панжаб болон Харяна мужуудаас ирсэн байна.
Тариаланчдын суулт нийгмийн сүлжээнд маш их хандалт авч байгаа ба Панжаб мужийн сикхийн шашинтай иргэд болон хилийн чанадад байгаа энэтхэгчүүдийн дэмжлэгийг ихээр авч байгаа гэнэ. Суулт зарлаж буй тариаланчдын заримыг нь нийслэл Дели рүү оруулсан ч Дели хотын гадна үлдсэн хэдэн мянган тариаланчид засгийн газрыг хуулийн төслийн өөрчлөлтөө татаж авахаас нааш явахгүй гэдгээ мэдэгдээд байна. Тариаланчдын суулт коронавирусын цар тахал тархаад буй хүнд цаг үед болж байгааг мэргэжилтнүүд онцолж байна. Энэтхэг даяар коронавирусын халдварын тохиолдол буурч байгаа ч нийслэл Делид сүүлийн саруудад халдварын тохиолдлууд огцом нэмэгджээ.
Энэтхэгийн засгийн газраас газар тариалангийн тухай хуульд оруулсан өөрчлөлт нь газар тариалангийн салбар дахь худалдаа, үнэ, хадгалалт зэрэгтэй холбоотой дүрэм журмыг султгаж байгаа аж. Нөгөөтэйгүүр тариаланчид хуульд оруулсан өөрчлөлтийн улмаас тариаланчид салбарт нь хувийн томоохон компаниуд ноёрхож эхэлнэ хэмээн эмээж байгаа аж.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.179.20.204) 2014-02-03 20:03Атеросклероз буюу судасны хатуурал нарийслыг эрүүлжүүлэх бүтээгдэхүүн борлуулж байна. Үнэ: 330$ Тус бүтээгдэхүүн нь Цус шингэлэх, холестриныг бууруулан, судасны бөглөрлийг арилгаж, хатуурал нарийслыг эрүүлжүүлэх үйлчилгээтэй ба ингэснээр Та даралт ба хуян, тархины болон зүрхний судасны хатуурал нарийсал, цусан хангамжийн дутагдал /ишеми/, харвалтын дараах зэрэг болон бүх биеийн /хөлийн г.м/ судасны нарийсал, бөглөрлийг цогцоор нь эрүүлжүүлнэ. Мөн ЦЭТогтолцоотой холбоотой эрүүл мэндийн зөвлөгөөг үнэ төлбөргүй өгнө. 96665038
Хариулах