Экземийг эмчлэх эрүүл, байгалийн гаралтай 11 арга

Twitter Print
2018 оны 05-р сар 12-нд 10:28 цагт
Мэдээний зураг,

Экзем нь арьсны нэг төрлийн өвчин бөгөөд уг өвчний улмаас арьс үрэвсэж, хуурайшиж, загатнаж, улайн, хагардаг.

Экземийн төрлөөс хамгийн өргөн тархсан нь атопи дерматит буюу харшлын гаралтай арьсны үрэвсэл юм. Уг өвчнөөр өвдсөн өвчтөнүүдийн 90 хувийг 5-аас доош насны хүүхдүүд эзэлдэг байна. Ингэхдээ хүүхдийн нүүр, алга, хөл, хуйх зэрэг нь илүү өртдөг. Насанд хүрэгчдэд өвдөг хэсгийн нугаламын нимгэн арьс, хоёр гарын шууны хэсэгт, алга, хөлийн өсгий хэсэгт гарах нь ажиглагддаг.

Өвчний шинж тэмдэг

Насанд хүрэгсэд болон хүүхдүүдэд илрэх ерөнхий шинж тэмдгүүд

-Улайх, арьс үрэвсэх

-Арьсын загатнасан хэсэгт толбо үүсэх

-Арьсны өнгө өөрчлөгдөх

-Загасны хайрс мэт хатуу хайрс тогтох

-Жижиг бэржрүү үүсэх

Экзем үүсэх шалтгаан

Анхандаа экзем үүсэхдээ ямар нэгэн шинж тэмдэг илэрч мэдэгддэггүй. Энэ өвчин нь харшил болон астма буюу гуурсан хоолойн багтраа өвчинтэй хавсран илэрдэг гэхэд болно. Экзем хүндэрч, түүнтэй холбоотой шинж тэмдгүүд илрэх нь хэд хэдэн хүчин зүйлүүдээс шалтгаалдаг. 

Заримаас нь дурдвал:

-Амьтны үс, хаг, хөгц, цэцгийн тоос, хүнсний бүтээгдэхүүн буюу улаанбуудайн гурил, өндөг, сүүн бүтээгдэхүүн, самар зэргээс харшлах

-Арьсыг цочроох зүйлсүүд: Үнэртэй ус, химийн гаралтай болон спиртийн агууламжтай гоо сайхны хэрэгслүүд, барааны саван, нийлэг болон арьсан хувцас

-Стресс

-Хэт халуун болон хүйтэн цаг агаар

-Халуун ванна

Экземийн ноцтой шинж тэмдгүүд илэрвэл нэн даруй зориулалтын эмчилгээг нь хийж дарах нь хамгийн гол юм. Зарим шинж тэмдгүүдийг гэрийн нөхцөлд бэлтгэсэн жороор эдгээж, дарж болдог.

Гэрийн нөхцөлд экземийг байгалийн аргаар эмчлэх аргууд

Хэд хэдэн байгалийн гаралтай аргууд байдаг ба эдгээр аргуудыг арьс цочрох, экземтэй холбоотой бусад асуудал үүсэхэд хэрэглэж болох, ач тустай юм.

1.Зуун настын шүүс

Зуун настыг аль дээр үеэс л арьсны янз бүрийн өвчин, яр шарх, түлэнхий зэрэгт хэрэглэсээр ирсэн. Зуун настаас гарган авсан шүүс нь арьсыг тайвшруулах нөлөө үзүүлдэг ба үрэвссэн арьсыг эдгээх чадвартай. Арьсны үрэвссэн хэсэгт зуун настын шүүсийг түрхэхэд загатнааг намдааж, хуурай, эмзэгшсэн арьсыг чийгшүүлж тайвшруулах нөлөө үзүүлдэг.

Хэрэглэх: Зуун настын навчнаас шахсан шинэхэн шүүс хэрэглэх ёстой. Үүний тулд навчийг дундуур нь зүсэхэд гель хэлбэрийн өнгөгүй тунгалаг бодис гарна. Түүнийгээ шууд л үрэвссэн хэсэгтээ түрхэж, хэдэн минут байлгана. Ийнхүү зуун настын шүүсийг тогтмол хэрэглэснээр арьс тайвширч, улайлт багасдаг.

2.Наргил модны самрын тос

Хэрвээ арьсны загатнаанаас аврагдая гэж бодож байвал танд маш сайн чанарын органик, наргил модны самрын тос /хүйтэн байдлаар/ хэрэгтэй. Энэ тосыг хүйтнээр нь хэрэглэх гол шалтгаан нь наргил модны самрын тос нь хүйтэн байхдаа бүх аминдэм, эрдэс бодис нь байгаагаараа хадгалагдаж чаддагтай холбоотой.

Хэрэглэх: Наргил модны самрын тосноос бага зэргийг авч экземтэй хэсэгтээ болон биеийнхээ хуурайшсан хэсэгтээ жигд түрхэнэ. Арьсандаа түрхэж, бүрэн шингэтэл нь буюу 10-15 минут байлгана. Уг тосыг хүйтнээр нь хэрэглэх үед жирийн үеийг бодвол хатуу төлөвт байдаг учраас арьсанд түрхэхэд илүү хялбар болдог. Наргил модны самрын тосыг 7 хоногт 2-3 удаа үргэлжлүүлэн түрхэхэд арьсын загатнаа багасдаг.

3.Бүлээн ванна ашигла

Хэрэв таны арьс цочирж, экзем гараад байгаа бол хүйтэн ванны талаар бодохын ч хэрэггүй. Хүйтэн ванна таны арьсыг улам хуурайшуулна. Харин оронд нь арьсыг амрааж, загатнааг намжаах, тайвшруулах бодисыг бүлээн ваннандаа нэмэн ороорой.

Нэмэх бодис: Бүлээн ваннандаа та 1 амны халбага хүнсний сода нэмбэл загатнаа намдана. Мөн хивэг нэмж болох ба хуурай арьсыг тайвшруулах нөлөөтэй.

4.Шингэн Е аминдэм

Шингэн Е аминдэм экземийг эмчлэхэд үр дүнтэй арга юм. Харин та заавал байгалийн токоферол агуулсан Е аминдэмийг хэрэглэх нь чухал шүү. Магадгүй капсултай ч байж болох юм.

Хэрэглэх: Шингэн Е аминдэмийг үрэвссэн хэсэгтээ хангалттай хэмжээгээр түрхэж 15 минут байлгана. Ингэснээр загатнаа багасаж, экземийн бусад шинж тэмдгүүд ч арилдаг. Үр дүнг нь сайжруулахын тулд өдөрт 3 удаа тосоо түрхээрэй.

5.Зөгийн бал

Зөгийн бал нь байгалийн хүчирхэг орц ба Энэтхэгт олон төрлийн арьсын өвчнийг эмчлэхэд ашиглагддаг. Түүнчлэн арьсанд үүссэн хуурайшилт, хайрсыг багасгах ач холбогдолтой.

Хэрэглэх: Экземээс хормын төдийд ангижиръя гэвэл цэвэр органик зөгийн бал олох шаардлагатай. Эхлээд үрэвсэлтэй хэсгийг сайтар угаагаад чийглэнэ. Түүн дээрээ зөгийн балнаасаа түрхэж 10 минут болгоод бүлээн усаар угаана. Уг үйлдлээ 7 хоногт 3-4 удаа давтах ёстой.

6.Эпсом давстай ванна /Epsom salt/

Төрөл бүрийн давстай усанд биеэ норгох болон хоргүйжүүлэх ваннанд орсноор арьс загатнаж хуурайших нь эрс багасдаг. Арьс ч мөн тайвширч, амардаг.

Хэрэглэх: 2 цайны халбага эпсом эсвэл магниезтай давсыг бүлээн усанд хийж найруулаад дээрээс нь 1 цайны халбага далайн давс, хэдэн дусал наргил модны самрын тос эсвэл оливын тос нэмээд сайтар хутгана. Энэ ваннандаа өдөр бүр орж хэвшвэл экзем чинь дороо эмчлэгдэх болно.

7.Оливын буюу чидун жимсний тос

Цэвэр, органик оливын тос нь үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тулд арьсны улайлтыг намдаадаг.

Хэрэглэх: Оливын тосноосоо хангалттай хэмжээгээр авч экземтэй хэсэгтээ тавина. Арьсандаа түрхээд 3-4 минут болно. Арьсандаа түрхмэгцээ хөнгөхөн маягаар илж шингээгээд бүлээн алчуураар үрэвссэн хэсэгтээ бигнүүр байдлаар тавьж хэсэг байлгаад авна. Тосны үлдэгдэл хэсгийг усаар угаагаад арчина. Экземийн шинж тэмдгүүдээс богинохон хугацаанд салъя гэвэл уг үйлдлээ өдөрт 1 удаа, хэдэн 7 хоногийн турш давтан хийгээрэй.

8.Өргөст хэмх

Өргөст хэмх нь арьсыг тайвшруулж, эрүүлжүүлдэг байгалийн бүтээгдэхүүн юм. Өргөст хэмхний шүүс нь тайвшруулах нөлөөтэй. Харин заавал органик өргөст хэмх хэрэглэх нь чухал.

Хэрэглэх: Өргөст хэмхээ нимгэн хавтгай хэрчиж зүсмээ үрэвсэлтэй хэсэгтээ тавих ба 1-2 цаг байлгана. Арьсаа тайвшруулахын тулд өдөр бүр ингэж тавиарай. Мөн өргөст хэмхийн шүүсийг гэмтэлтэй хэсэгтээ хөвөн даавуун болон самбайнд шингээн тавьж болно.

9.Балжингарав цэцэг

Арьсны үрэвсэл болон загатнаа, цочрол зэрэгт балжингарав тустай.

Хэрэглэх: Цэвэр, балжингаравын тосноос хэдэн дуслыг ваннандаа нэмж, өдөр бүр орвол экземээс ангижирч чадна. Энэ тосноос үрэвсэлтэй хэсэгтээ иллэг хийх байдлаар өдөр бүр түрхэнэ.

Балжингаравын ханд бэлтгэхдээ буцалсан усанд хатаасан балжингарав цэцгээсээ хийж 10 минут хэртэй байлгаад уг уусмалаасаа хөвөнд шингээн асуудалтай хэсэгтээ тавьж 10-15 минут болно. Үүнийг өдөрт 3-4 удаа, хэдэн 7 хоногийн турш хийж давтана.

10.Алимны цуу

Алимны цуу нь нянгийн эсрэг үйлчилгээтэйгээс гадна мөөгөнцрийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг учраас арьсны загатнаа, үрэвслийг багасгадаг.

Хэрэглэх: Алимны цуугаа ижил харьцаагаар устай холиод үрэвсэлтэй хэсэгтээ тавина. 30 минут болоод угаана. Хүссэн үр дүндээ хүрэхийн тулд өдөрт 2-3 удаа, хэдэн 7 хоногийн турш хэрэглээрэй.

11.Загасны тос

Загасны тос нь омега 3 тосны хүчлийг агуулдаг тул экземийг эмчлэхэд үр дүнтэй нөлөө үзүүлдэг.

Хэрэглэх: Өдөр тутамдаа хөнгөн хооллох эсвэл үдийн хоолоо идсэний дараа 1-2 ширхэг капсул загасны тосыг хоолондоо нэмэлт болгон хэрэглэж байгаарай. Мөн хоолондоо туна загас, яргай загас, хилэм /Sardina/ загасыг түлхүү оруулбал экземнээс аврагдах тустай.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мөнхөө

      (193.70.39.41) 2017-08-30 13:43
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороололын гараашд хулгай байнга гарч байна. Шинэ өргөө хороолол нь анхны зураг төсөлийн дагуу юу ч хийхгүй байгаа

      Хариулах

    • Ариунаа

      (199.249.223.75) 2017-08-30 13:37
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороолол байр нь цуурж гэмтэж байна

      Хариулах

    • Саруул

      (178.209.42.84) 2017-08-30 13:37
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороолол байр нь цуурж гэмтэж байна

      Хариулах

    • Гэрлээ

      (5.199.130.188) 2017-08-30 13:28
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороололд харуул хамгаалалт муугаас болж одоогоор 107 хулгай гараад байна. 08/29ны өдөр 17 машиныг ухсан байна. Үүнээс грашд байсан 15 машин байжээ

      Хариулах

    • Гэрлээ

      (78.109.23.1) 2017-08-30 13:28
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороололд харуул хамгаалалт муугаас болж одоогоор 107 хулгай гараад байна. 08/29ны өдөр 17 машиныг ухсан байна. Үүнээс грашд байсан 15 машин байжээ

      Хариулах

    • Гэрлээ

      (185.10.68.184) 2017-08-30 13:19
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороололын автобусны буудалаас байрлуугаа явж явган хүний замаар хүмүүс унаж биртэж байна

      Хариулах

    • Зочин

      (109.69.67.17) 2017-08-30 13:19
      • 0
      • 0

      Шинэ өргөө хороололын автобусны буудалаас байрлуугаа явж явган хүний замаар хүмүүс унаж биртэж байна

      Хариулах