Мариуполь хотыг үнсэн товрог болгож байна

Twitter Print
2022 оны 03-р сар 28-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

Украины Гадаад хэргийн яамнаас мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Мариуполь боомт хотыг үнсэн товрог болгож, хотын хүмүүнлэгийн нөхцөл байдал гамшгийн хэмжээнд хүрчээ.

ОХУ-ын сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Мариуполь хотод үүссэн нөхцөл байдлын талаар дурдсан юм.

Түүний хэлж байгаагаар Мариуполь хот руу орох, хотоос гарах бүх гарцуудыг ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн хаасан ба хот бүхэлдээ бүслэгдсэн байгаа аж.

Хот руу хоол хүнс, эм тариа, цэвэр ус оруулах боломжгүй. Оросууд хүмүүнлэгийн тусламжийг цуваанууд руу буудаж, жолоочдынх нь аминд хүрсэн тохиолдлууд гарчээ.

Түүнчлэн Ерөнхийлөгч В. Зеленскийн мэдээлснээр ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Мариуполь хотоос 2000 гаруй хүүхдийг авч явсан ба тэдгээр хүүхдүүд эцэг эхчүүдтэйгээ хамт байгаа эсэх нь тодорхойгүй байгаа аж.

Мариуполь боомт хотод Украины зэвсэгт хүчнийхэн мөн байгаа ба Ерөнхийлөгч В. Зеленский тэдгээр цэргүүдтэйгээ байнгын холбоотой байхыг хичээж байгаагаа онцолжээ.

Түүнээс гадна тэрээр тэдгээр цэргүүдэд хотоос гарч явах сонголтыг өгсөн ч цэргүүд шархдсан иргэдээ болон амь үрэгдсэн иргэдийнхээ цогцсыг үлдээж явахгүй гэдгээ илэрхийлжээ.

Ерөнхийлөгч В. Зеленскийн ярьснаар Киев орчмын жижиг хотуудыг оросууд газрын хөрстэй нь тэгшилжээ.

Хагас сая хүн амтай Мариуполь хотын байшин барилгуудын 90 хувь нь бөмбөгдөлтөнд өртөж, ихэнх нь нурж унасан, шатсан байдалтай байгаа аж.

Эх сурвалж: BBC

Содномцэрэнгийн Энхзаяа 

mongolcom.mn 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.80.211.54) 2022-03-28 12:18
      • 0
      • 0

      Бусад хотуудад сургамж өгөх гэж л аймшиг үйлдэж бна даа

      Хариулах