Хятадууд Монголчуудыг хараасаар

Twitter Print
2014 оны 02-р сар 03-нд 15:23 цагт
Мэдээний зураг,
Мэдээний зураг,

Монголчууд хятадуудыг дэмий л харааж зүхэхээс өөр зүйл хийж чадахгүй юм даа, хөөрхий. Магадгүй хэн нэгэн нь үг дуугарах гэхээр дотроо битүүхэн айдаг тэр айдсаа үзэн ядалтаар илэрхийлдэг байх. Гэхдээ энэ нь ганцхан Монголчууд ч биш дэлхий даяараа Хятадыг битүүхэндээ эсэргүүцэж, тэднээс эмээж явдаг. Наанадаж, бидний өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүнээс эхлээд, идэж, өмсөх, эдлэх бүхий л хэрэгцээг хятадууд хангаж байна гэхэд хилсдэхгүй. Манай монголчуудын хувьд хятадын бараагаар л амьдарцгааж байна. Ядаж худалдан авч, борлуулалт хийж буй наймаачид зөвхөн үнэ өртөг л бодохоос биш чанарыг огт хайхардаггүй.

Манай бараа бүтээгдэхүүн чанарын олон зэрэглэлтэй байдаг хэдий ч Монголчууд хамгийн хямдыг нь хайдаг учир хамгийн чанаргүйг нь авдагт л гол буруу нь байгаа. Илүү өртөг өндөртэй үнэтэй бараа авлаа гэхэд монголчууд өнөөдөр хэдэн төгрөгийн цалинтай амьдарч байгаа билээ, гээд л бодож эргэцүүлэх зүйлс ар араасаа ундарна. Бид хятадын барааг хуурамч, хулхи, хэврэг гэдгийг мэдсээр байж, худалдан авдаг нь дээрэлхүү хятадуудыг улам л даврааж буй хэрэг. Гэтэл хятад бараа хуурамч, гадаадын барааг дуурайлган хийдэг гэдгээрээ дэлхийд зартай. Үнэндээ бол Хятадын тал Монгол наймаачдын захиалгын дагуу л хуурамч бараа бүтээгдэхүүнийг хийдэг гэнэ. Хүн сонсоход итгэмгүй үйлдлийг монголчууд бид өөрсдөө хийж байна шүү дээ. Өөр өөрсдийгөө алж байна гэдгийг мэдэхгүй, наймаачид зөвхөн мөнгөний төлөө л ийм өчүүхэн зүйл хийж яваа нь харамсалтай.  Нөгөө талаас Хятадууд Монголчуудыг чадсаар, хохиросоор, алсаар байна!!!

Нэг ёсондоо манай үндэстнийг устгах бодлого явуулж, Монгол руу гаргадаг бараа бүтээгдэхүүнээ олигтой хийдэггүйн тод жишээ олноороо илэрсээр байгаа билээ. Тэгвэл тэд бүр өөр аргаар турхирах боллоо. Өөрөөр хэлбэл, та бидний гэрийн хойморт залардаг “Мөнгөний мод”-ны хатгамалын зооснууд дээр “үх” хэмээн бичсэн талаар нилээдгүй шуугиан дэгдэж байсан билээ. Тэгвэл тэд өөр нэгэн бузар арга сэдсэн нь нарны эрчмээр эргэдэг машины хүрд юм. Тэрээр саяхан нэг жолооч хүрд нь эргэхээ больсон тул гэртээ авч ороод задалж үзтэл дотор талд нь тарнитай цаасны оронд баахан ханз бичсэн цаас байжээ. Даруй хятад хэл мэддэг хүмүүсээс сураглахад, “үх, үх” гэсэн ханзыг бичсэн байж. Иймэрхүү хэний ч санаанд төрөмгүй үйлдлүүдийг гагцхүү хятадууд хийж байна гэхээр үнэхээр үзэн ядах сэтгэл төрөхгүй гээд ч яах билээ. Хэрвээ та машиндаа хятад хүрдтэй бол бушуухан гаргаж хаяхаас өөр гарцгүй. Жинхэнэ Энэтхэг, Түвдийн шашин номын газраас л аваагүй бол муу ёр далласан эд байж мэдэх нь байна шүү.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.