
Коронавирусээс үүдэлтэй эдийн засгийн хүндрэлд бүс нутгийн орнуудаас Хонгконг, Монголд хамгийн мэдрэмтгий гэж “Fitch” агентлаг дүгнэжээ.
Монголын түүхий эдэд түшиглэсэн эдийн засаг хятадаас хэт хамааралтай. Хөл хөдөлгөөнд тавьсан хориг удаан үргэлжилбэл эдийн засагт хүнд тусах эрсдэлтэй гэж дүгнэжээ. Гэхдээ сүүлийн жилүүдэд Монгол Улс эдийн засгийн үзүүлэлтээ сайжруулсан тул санхүүгийн жийргэвчтэй болсон. Энэ нь богино хугацааны цочролыг давахад хүрэлцэнэ гэж үзжээ. Түүнчлэн 2021 оноос өмнө барагдуулах ёстой Засгийн газрын гадаад бонд байхгүй.
Тиймээс богино хугацаанд санхүүжилтын дарамт бага. Гэхдээ хүндрэл хэдэн сар үргэлжилбэл макро эдийн засгийн тогтвортой байдал алдагдаж мэднэ. Мөн энэ оны Парламентын сонгуулийн өмнө төсвийн бодлогоо огцом зөөллөж, зардал нэмэх эрсдэлтэйг дурджээ.
Б.Дашням
Эх сурвалж: Bloombergtv.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.