Сонгуулиас өмнө НӨАТ-ын буцаан олголтгүй

Twitter Print
2016 оны 05-р сар 26-нд 15:14 цагт
Мэдээний зураг,

Оны эхнээс хэрэгжиж эхэлсэн НӨАТ-ын шинэ хуулийн дагуу иргэд худалдан авалтын баримтаа бүртгүүлж, нийт худалдан авалтын хоёр хувь буюу НӨАТ-ын 20 хувийг буцаан авах болсон. Ингэхдээ жилд нэг удаа буюу дараа оны нэгдүгээр сард багтаан авахаар хуульд заасан юм.

Харин Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль татварын ерөнхий газарт айлчлахдаа НӨАТ-ын буцаан олголтыг яаралтай өгөхийг үүрэгдсэн. Мөн цаашид улирал тутамд буцаан олголт хийдэг байх талаар яригдах болсон.  Гэвч энэ нь сайд тушаамагц хийчих ажил биш гэдгийг учир мэдэх хүмүүс тайлбарлаж байна. Иргэдийн худалдан авалтын НӨАТ-ын буцаан олголтыг улирал тутамд өгөхийн тулд хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлагатай гэнэ. Эхнийх нь НӨАТ-ын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Буцаан олголтыг ирэх оны нэгдүгээр сард нь багтаан олгож байх” гэсэн заалтыг улирал бүрт гэж солих хэрэгтэй юм байна. Хоёрдугаарт, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулахаас аргагүй гэнэ.

Иргэдэд улирал тутамд буцаан олголтын мөнгө олгохын тулд Төрийн санд мөнгийг нь байршуулах шаардлагатай. Төсвөөс гарч буй бүх мөнгө хуулийн дагуу явдаг учир энэ асуудлыг хуульчлах хэрэгтэй байгаа  гэж албаны хүн тайлбарлажээ. Тиймээс УИХ-ын чуулган завсарлага авчихсан байгаагийн дээр сонгуулийн өмнө төсөвт тодотгол хийж байсан удаагүй билээ. Тиймээс хойшлох магадлал өндөр байгаа ажээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.