Украины нисгэгч Надя Савченког суллажээ

Twitter Print
2016 оны 05-р сар 26-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын шоронд хоригдож буй Украины нисгэгч Надежда Савченког сулласан талаар “www.news.liga.net” дамжууллаа.

Тодруулбал Савченког Украины талд баривчлагдсан ОХУ-ын тусгай албаны хоёр ажилтан Александр Александров, Евгений Ерофеев нараар солилцсон байна.

Киевийн олон улсын нисэх буудал Бориспольд Надежда Савченког гэр бүлийнхнээс гадна Украины Ерөнхийлөгч Петр Порошенко болон хэдэн арван сэтгүүлчид угтжээ. Надежда Ерөнхийлөгчийн ордонд зочлох үед Порошенко түүнд нэхэн шагнасан “Украины баатар” цолыг гардуулсан байна. Үүний дараа Савченко болон Ерөнхийлөгч Порошенко нар сэтгүүлчдэд хамтарсан мэдэгдэл хийсэн байна.

Надежда Савченког Оросын тусгай албаны хоёр ажилтан Евгений Ерофеев, Александр Александров нараар солилцоо хийх эцсийн хэлэлцээнд талууд өчигдөр орой хүрсэн юм. Тодруулбал Нормандын дөрвөл болох ОХУ, Украин, Франц, Германы төрийн тэргүүнүүд өчигдөр орой утсаар ярихдаа дээрх шийдвэрт хүрчээ.

Сануулахад, Надежда Савченког 2014 оны зургаадугаар сард Луганск мужид энгийн хэсэг иргэдийн хамт оросын телевизийн хоёр сурвалжлагчийг хөнөөсөн болон гэрэл зурагчныг хөнөөхийг завдсан гэмт хэрэгт буруутгагдаж байсан билээ. Савченко ямар ч хэрэг үйлдээгүй гэж мэдэгдэн хэд хэдэн удаа өлсгөлөн зарлаж байсан юм. 

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.