Монголын иргэн Хятадад хар тамхины хэргээр 15 жилийн ял авчээ

Twitter Print
2016 оны 05-р сар 26-нд 11:20 цагт
Мэдээний зураг,

2016 он гарсаар БНХАУ-д Монголын зургаан иргэн хар тамхины хэрэгт холбогджээ. Тэдний нэгд нь 15 жилийн ял өгсөн бөгөөд бусдынх нь хэрэг мөрдөн байцаалтын шатанд үргэлжилж байна. БНХАУ хар тамхитай хатуу тэмцэнэ гэдгээ зарлаад байгаа билээ. Ялангуяа хар тамхины хэрэгт БНХАУ-д цаазын ял оноодог юм.

Сүүлийн үед Монголын иргэд хар тамхи тээвэрлэх, борлуулах үйл ажиллагаанд ашиглах, татан оролцуулах нь нэмэгджээ. Ялангуяа 18-29 насны монгол залуус Эрээн хотод хар тамхины хэрэгт ихээр холбогдож байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ. Тиймээс залуус хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн хохирогч болохоос сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлсээр байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.