“Казино” Д.Баттулгатай “Казиног номхотгогч”-ын дүү өрсөлдөнө

Twitter Print
2016 оны 05-р сар 26-нд 09:55 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын гишүүдээс анх түрүүнд буюу 1996-2000 онд парламентын гишүүн байхдаа Казиногийн хуулийг санаачлан батлуулахдаа авлига авсан хэргээр УИХ-ын гишүүн Д.Энхбаатар, Д.Баттулга, С.Батчулуун нар шүүхээс бүрэн эрхээ түдгэлзүүлж, ял авч байв. Тиймдээ ч олон жил “Казино Баттулга” нэртэй явснаа сүүлдээ “Ерөнхийлөгчийн Тамгын газрын” болж хувирсан Д.Баттулга өнгөрсөн 2012 оны НИТХ-ын сонгуулийн дараагаас “НИТХ-ын Баттулга” болсон түүхтэй.

Тэгвэл “Казино Д.Баттулга”-ыг номхотгохоор НИТХ-ын 25 дугаар тойрог буюу хотын төв хэсэгт өрсөлдөхөөр МЗЭ-ийн шагналт “Казиног номхотгосон түүх”-ээр АНУ-аас мэндчилж байсан зохиолч Д.Энхболдын төрсөн дүү, олон нийтэд “Эрс шинэчлэлийн Д.Энхбат” нэрээр танигдсан тэмцэгч НИТХ-ын сонгуульд өрсөлдөхөөр болжээ.

“Эрс шинэчлэл” хөдөлгөөний тэргүүн Д.Энхбатын хувьд 2000 оноос Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар нөхдийн хамт Д.Сүхбаатарын талбайд тасралтгүй 10 жил тэмцсэний үр дүнд олон нийтэд “Урт нэртэй хууль” нэрээр алдаршсан хуулийг санаачлан батлуулж дөнгөснөөр Гол мөрний эх, усны ундарга бүхий газарт ашигт малтмалын хайгуул, олборлолт хийхийг хориглуулсан нь Монгол орны байгаль экологид томоохон дэвшил, хамгаалалт босгож чадсан гавьяатай нэгэн билээ.

МАХН-ын шинэчлэгч залуучуудыг түүчээлж яваа “Эрс шинэчлэгч” Д.Энхбат “Ширүүхэн өрсөлдөөн болох нь тодорхой. Гэхдээ би шударга, ширүүн өрсөлдөөнд дуртай” гэсэн. Харин Д.Баттулгын хувьд одоогоор чимээгүй л явна. Ямартай ч хоёулаа шударга, ажил хэрэгч хоёр эрхмийн дунд “Гал гарсан” өрсөлдөөн болоход 35-хан хоног үлдлээ. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.