Хакүхо Исүцу оякатагаас уучлал гуйжээ

2016 оны 05-р сар 26-нд 08:09 цагт
Мэдээний зураг,

Мэргэжлийн сүмогийн Нацу башё өндөрлөөд удаагүй байна. Уг башёд түрүүлэн 37 дахь цомоо гардсан Их аварга Хакүхог Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны хурлаар магтан сайшаасан байна. Түүнийг бүх талаараа төгс байсан гэдэгтэй бүгд санал нийлсэн гэнэ.

Мөн Их аварга Хакүхо гуравдугаар сард барилдаж байхдаа өрсөлдөгч сэкиваке Ёшиказед дэвжээн дээр хатуурхсан. Бөх сонирхогчид "аваргын аархал арай л хатуудчихав уу" гэж шүүмжилж байсан. Гэхдээ сумод бяр чадалтай нь давж, түрүүлдэг гэсэн бичигдээгүй хууль бий. 

Ёшиказэг дэвжээнээс түлхэн гаргасан хойноо хөл аван, үзэгчдийн суудал руу шидэж орхисон. Дохён дээрээс "нисэн” ирсэн Ёшиказэд дарагдсан Изүцү оякатагийн зүүн хөл хугарч, гурван сар эмнэлэгт хэвтсэн билээ. Тэгвэл их аварга маань Исүцу оякатаг эргэн очиж уучлал гуйсан бөгөөд Ицүцу ояката түүнд бие нь эдгэж байгааг хэлээд түрүүлсэн тоогоо 40 хүргээрэй хэмээн ерөөжээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.