Бамбай булчирхайг хордуулдаг, бидний орон гэрт байсаар байдаг 8 зүйл

Twitter Print
2017 оны 11-р сар 15-нд 09:45 цагт
Мэдээний зураг,

Бамбай булчирхай нь хүзүүний доод хэсэгт байрлах ба эрвээхэй хэлбэртэй байдаг. Нэг их томгүй хэмжээтэй бөгөөд бүхий л бодисын солилцоонд оролцдог бөгөөд бие организмд гүйцэтгэх үүрэг нь тун их ажээ. Хэрэв бамбай булчирхайд тань өөрчлөлт гарсан бол олон төрлийн өвчинд өртөмтгий болох эрсдэл үүсдэг.

Бие махбодид хуримтлагдсан хортой бодис болон бусад бодисууд нь бамбай булчирхайг өвчлүүлэх гол шалтгаан болдог. Хэрвээ таны амьдралын хэв маяг эрүүл бол мэдээж биед тань хуримтлагдах хортой бодис бага байна гэсэн үг юм. Гэвч бид өөрсдөө ч мэдэлгүй хүрээлэн буй орчноосоо тодорхой хэмжээгээр хордож байдаг гэнэ. Харин доорх зүйлсийг анхааралдаа авч болж өгвөл татгалзах нь зүйтэй юм.

1.Пестицид

Пестицидтэй юм бүхэн хүний бамбай булчирхайд маш хортойгоор нөлөөлдөг гэдгийг шинжлэх ухааны судалгаагаар нотолсон байдаг. Жишээлбэл өдөр бүр пестицидтэй харьцдаг гэр бүлийг өөр нэгэн энгийн, эрүүл ажил эрхэлдэг гэр бүлтэй харьцуулахад бамбайн булчирхайн өвчинд илүү өртөмтхий, өртөх эрсдэл өндөр байдаг аж.

Түүнчлэн өөр бас нэгэн судалгаанаас харахад бидний өдөр тутамдаа хэрэглэдэг пестицидийн 60 хувь нь бамбай булчирхайн ажиллагаанд өөрчлөлт оруулдаг гэсэн үр дүн гарчээ. Тиймээс янз бүрийн ургамлын хор, мөөгөнцөрийн эсрэг бодис, хортон шавж устгах бодис, аж ахуйд хэрэглэдэг, усалдаг, шүршдэг бүх бодисууд хүний эрүүл мэндэд, тэр дундаа бамбай булчирхайд муугаар нөлөөлдөг.

2.Галд шатдаггүй бодис

Галд шатдаггүй бодисууд нь /полибромдифенилийн эфирүүд буюу ПБДЭ/ зурагт, компьютерын дэлгэц, хивс, бусад эдлэлүүдэд агуулагддаг ба зөөлөн буйдангийн дүүргэгч болгон ашиглагддаг учраас бас л бамбайн булчирхайд сөргөөр нөлөөлөөд зогсохгүй зан байдалд хүртэл өөрчлөлт оруулдаг байна.

3.Хуванцар

Хуванцарыг аль эртнээс л хүнд хамгийн ашиггүй зүйл гэдгийг тогтоосон байдаг. Үндсэн шалтгаан нь түүний найрлаганд ордог сурьма буюу хортой металлтай холбоотой. Аливаа бүтээгдэхүүний хуванцар савлагаа нь бүтээгдэхүүнээр дамжин хүний биед сөргөөр нөлөөлдөг гэхэд болно.

Дани улсын Копенгаген Их сургуулийн эрдэмтэд хуванцар савлагаатай жимсний шүүсэнд сурьма агуулагдсан байсныг олж илрүүлжээ. Харин энэ үр дүн нь эрдэмтдийг мэл гайхашруулсан ба ердийн крантны усанд агуулагдах хэмжээтэй харьцуулахад шүүсэнд агуулагдах сурьмагийн хэмжээ даруй 2.5 дахин их байсан аж.

Мөн хуванцар савлагаанд зарим фталатууд илэрсэн ба энэ нь бас л бамбай булчирхайн хэвийн үйл ажиллагааг алдагдуулах сөрөг үр дагавартай гэнэ.

4.Түлэгддэггүй буюу галд тэсвэртэй бодис

Ийм төрлийн бодисууд нь перфтороктаны хүчлийн нэгдлүүдийг өөртөө агуулдаг ба ахуйн хэрэглээний эд, хоолны сав суулга зэргийг тефлоноор бүрэх үйлдвэрлэлд ашиглагддаг. Харин ийм сав суулгыг бид өдөр бүр хэрэглэдэг ч төдийлөн хор уршгийнх нь талаар бодолцдоггүй.

Хоол хүнсээ бэлтгэх явцад бидний эрүүл мэндэд хортойгоор нөлөөлж бамбай булчирхайг гэмтээдэг аж.  Иймээс эрүүл мэнддээ анхаарч тефлоноор бүрсэн сав суулганаас татгалзах хэрэгтэй.

5.Триклозаны найрлагатай шүдний оо

Зарим төрлийн шүдний оо нь триклозан хэмээх бодисыг агуулдаг ба уг бодис нь бамбай булчирхай болон эстроген, тестостерон даавар боловсруулалтанд муугаар нөлөөлдөг.

Триклозан нь аюултай бодис бөгөөд бамбай булчирхайн даавар ялгаруулалтыг алдагдуулж, бодисын солилцоог удаашруулж, хэвийн үйл ажиллагааг нь алдагдуулдаг байна.

6.Нянгийн эсрэг бодис

Өнөөдөр бидний хэрэглэж байгаа бараг бүх зүйлд буюу нянгийн эсрэг саван, сальфетка, гар ариутгагч, гарын тос зэрэгт триклозан агуулагддаг. Тэгвэл триклозан яагаад энэ бүгдэд хэрэг болов?

Учир нь триклозан нь антибиотиктой ижил үйлчилгээг үзүүлж, бидний гар, хөлийн арьс, шүд, биеийн бусад хэсэгт наалдсан янз бүрийн нянг устгах чадвартай байдаг. Энэ шинж чанараараа ашигтай ч гэлээ нөгөө талаар бамбай булчирхайг ч бас гэмтээдэг байна.

7.Хүнд металлууд

Энэ элементүүд нь тухайлбал мөнгөн ус, хар тугалга зэрэг нь бидний эдэлж хэрэглэдэг, ахуйн хэрэгцээний бараг л бүх зүйлд агуулагдсаар л байдаг. Харин үүнээс үүдэн бамбай булчирхайн аутоиммуны өвчин буюу Хашимото эсвэл Грейвсийн өвчин тусах эрсдэл өндөр болдог.

8.Шар буурцаг

Шар буурцгийн уургийн найрлаганд фитоэстрогенүүд ордог ба фитоэстрогенүүд нь бамбай булчирхайн пероксидазыг дарангуйлдаг. Иймээс шар буурцаг нь бамбай булчирхайн үйл ажиллагаанд саад болж, нэг ёсондоо биед иодыг шингээлгүйгээр хориг тавьдаг гэсэн үг юм.

Түүнээс гадна бидний хэрэглэж байгаа шар буурцгийн дийлэнх нь генийн өөрчлөлттэй бүтээгдэхүүн байдаг тул урт хугацааны туршид биеийг хордуулсаар байдаг.

Эх сурвалж: www.marketium.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (150.129.140.84) 2017-11-15 22:40
      • 0
      • 0

      ideh yum oldohguinee.

      Хариулах

    • Хятадын өнгө өнгийн шанага

      (66.181.182.68) 2017-05-31 08:35
      • 0
      • 0

      Хөдөөнийхөн айраг сүү тарагаа жинхэнэ аймар техникийн хуванцар саванд хийнэ. Бас жимс түүгээд. Чанаж байгаа халуун цайгаа хятадын ягаан шар өнгийн хуванцар шанагаар самраад байхад хорт хавдар шууд идлээ гэж ойлго

      Хариулах

    • Зочин

      (84.1.161.211) 2017-03-31 11:54
      • 0
      • 0

      Пестицид гэж юу вэ ? Хэлж өгөөч .

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.25) 2017-05-31 11:17
      • 0
      • 0

      Tarialand shavij ustgald hergeldeg bodis bidnii uuj bgaa nogoo jimsend bugded ni bgaa gsn ug

      Хариулах

    • зочин

      (182.160.35.211) 2016-11-04 14:02
      • 0
      • 1

      Шар буурцаг нөлөөлдөг гэж үнэн шүү

      Хариулах

    • Зочин

      (59.153.112.69) 2016-11-04 13:12
      • 0
      • 0

      sain bn u. manaihan eruul mendiin medleg mash muu baidag tiimees iim turliin medeelel orchuulj bainga humuus hurgej baigaarai AMJILT HUSIE (BOLOMJTOI BOL NERSHILUUDIIG ORCHUULJ ENGIIN HUMUSS OILGOHOOR TAILBARLAJ BVAL SAIN BN )

      Хариулах

    • Unshigch

      (103.229.120.18) 2016-11-04 11:18
      • 0
      • 0

      Shar buurcagiig ikheer heregledeg uls yadag bol?

      Хариулах

    • Oogii

      (188.22.38.163) 2016-11-03 14:05
      • 0
      • 0

      Ter nernuudiig n Orchuulj bichij baival sn bn.. Pestipid gej yu boloh geh met..

      Хариулах

    • Зочин

      (202.9.41.106) 2016-05-28 06:17
      • 0
      • 4

      Хамгийн сайн зүйл бол хагас өлсөглөн байх.

      Хариулах