Бямба гарагт Чингисийн талбайн баруун талын замыг хэсэгчлэн хаана

Twitter Print
2016 оны 05-р сар 25-нд 11:57 цагт
Мэдээний зураг,

Энэ сарын 28 буюу бямба гарагт Чингисийн талбайд “Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны эцсийн шалгаруулалт, шалгарсан ангиудын үзүүлэлх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, үдшийн цэнгүүн болно.

Үүнтэй холбогдуулан тухайн өдөр 11:00-14:00, 21:00-23:00 цаг хүртэл Чингисийн талбайн баруун талын замыг хаах юм. Мөн Чингисийн талбайн урд талын авто машины зогсоолыг 08:00-23:00 цаг хүртэл хааж, Амарын гудамж, Хангарди ордны баруун тал, Улсын Драмын Эрдмийн театр, Тагнуулын ерөнхий газрар, Спортын ордны урд зогсоолуудыг иргэдэд үнэ төлбөргүй ашиглуулах юм байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.