Японоос орж ирж буй машинуудад цацрагийн бохирдол илэрчээ

Twitter Print
2016 оны 05-р сар 28-нд 10:35 цагт
Мэдээний зураг,

Япон Улсаас импортлогдсон автомашинуудад цацрагийн хэмжилт хийж эхэлжээ. Манай улсын иргэд ОХУ-д визгүй зорчиж эхэлснээс хойш өөрийн эзэмшлийн автомашинтайгаа хилээр их гарах болсонтой холбогдуулан зарим автомашинуудаас цацрагийн бохирдол илэрчээ. 

Иймээс нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Цөмийн болон цацрагийн хяналтын хэлтсээс Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто худалдааны зах, зогсоолуудад худалдаалж буй Япон Улсаас импортлогдсон автомашинуудад урьдчилан сэргийлэх зорилгоор цацрагийн хэмжилт хийж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх хяналтаа эрчимжүүлж эхлээд байна.

Цацрагийн бохирдолтой автомашин оруулж ирэх нь хэрэглэгчийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцлийг алдагдуулж болзошгүй ба төрийн байгууллагуудын үйл ажиллагаанд хүндрэл учруулж, бизнес эрхлэгчдэд үр ашиггүй зарлага, чирэгдэл гаргахад хүргэж байгаа тул Япон Улсаас автомашин импортлохдоо цацрагийн бохирдлын хэмжилт хийлгэсэн, цацрагийн гэрчилгээтэй автомашиныг сонгон худалдан авахыг бизнес эрхлэгчид болон автомашин захиалагч иргэдэд зөвлөж байна.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.