Анжелина Жоли их сургуулийн багш болжээ

Twitter Print
2016 оны 05-р сар 25-нд 08:29 цагт
Мэдээний зураг,

Холливудын алдарт жүжигчин Анжелина Жоли их сургуулийн багш болжээ. Тэрбээр Лондонгийн их сургуулийн магистрийн ангид хичээл заахаар болсон талаар тус сургуулийн олон нийттэй харилцах албанаас мэдэгдсэн байна. Жоли НҮБ-ын хүмүүнлэгийн элчийн хувиар оюутнуудад дэлхийн энхтайван болон эмэгтэйчүүдийн аюулгүй байдлын талаар хичээл заах ажээ. 
 
Түүний хичээл хэзээнээс эхлэх нь тодорхойгүй байгаа ч уг хичээлийг судлах оюутны тоо 200 давсан байна.
 
Жоли “Их сургуульд багшлах миний мөрөөдөл байсан. Миний мөрөөдөл биеллээ. Үнэхээр таатай байна. Би хичээлээ эхлэхээсээ өмнө өөрийгөө сайтар боловсруулах хэрэгтэй. Дутуу мэдлэгтэйгээр бусдад хичээл заах нь утгагүй хэрэг” гэж ярьсан талаар www.dailymail.co.uk” мэдээллээ.

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.