С.Баяр мөн ч их хулгайлж дээ…

Twitter Print
2016 оны 05-р сар 24-нд 16:15 цагт
Мэдээний зураг,

Эрх баригч АН УИХ-д нэр дэвшигчиддээ 100 сая төгрөгийн босго тогтоосон нь мөнгө багатай, шударгадуу гишүүдэд бас нэгэн дарамт болж байгаа талаар Ж.Батзандан гишүүн мэдэгдсэн. Тэрээр намынхаа ах нарын эсрэг, тэр ч байтугай УИХ дахь АН-ын бүлгийн гаргасан шийдвэрийн эсрэг гөжүүдлэн зогсож байсан удаа хэд хэд бий. УИХ-ын Өргөдлийн байнгын хорооны дарга тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Эрдэнэт, Улаанбаатар төмөр зам” хоёрыг барьцаалж байгаад 150 сая ам.долларыг “Жаст” гэдэг компани авсан. Энэ өрийг хэн төлөх юм. Тэр мөнгөний нилээдгүй хэсэг нь улстөрчдийн халаас руу орсон гэдэг мэдээлэл бий. Энэ мөнгөний гүйлгээ, эх сурвалжийг ил тод болгох хэрэгтэй. Монголын томоохон улстөрчид болох Санжийн Баяр тэргүүтэй хүмүүсийн хийсэн бузар, булхай удахгүй илэрнэ. Илрүүлэх үүргийг залуучууд, шинэ үеийнхэн үүрнэ. “Хулгай мянган жил болсон ч илжирдэггүй. Хэрэг мянган жил болсон ч ялзардаггүй” гэдэг өвгөдийн минь хэлсэн үг бий. Оффшорт мөнгө хадгалчихаад, төрийн мөнгийг хулгай хийчихээд яаж УИХ-д нэр дэвших юм бэ. Ямар нүүрээрээ нэр дэвших гээд байгаа юм бэ. Хулгайч хүн л нуугдах дуртай байдаг. Улстөрч хүн хулгайч байж болохгүй. Өнөөдрийн хүртэл Монгол Улс оффшорт мөнгө байршуулахыг хориглосон хууль байгаагүй. Одоо л хууль батлагдах гэж байна.Оффшорт мөнгө байршуулахыг хориглоё гэсэн хуулийн төслийг миний бие гурван жилийн өмнө УИХ-д өргөн барьсан ч тухайн үед дэмжээгүй. Харин одоо хоёр том намын олонх нь дэмжье гэж над руу өдөр шөнөгүй ярьж байна. Тэд оффшорын хор уршгийг ойлгож. Энэ хууль энэ долоо хоногт батлагдах байх” хэмээн ширүүхэн мэдэгдсэн байна.

Түүний ярианаас Эрдэнэт үйлдвэрийн хуучин удирдлагууд болох Ш.Отгонбилэг агсан, өөртөө эрүүл мэндийн шалтгаан тоочин Эрдэнэтийн Ерөнхий захирлын суудлаас ховхорсон Ч.Ганзориг нар Эрдэнэтийн уулын баяжуулах үйлдвэрийн ихээхэн хэмжээний хөрөнгө мөнгийг оффшор бүсэд аваачиж нуусан талаар цухасхан дурдаад өнгөрснийг уншиж болно.Товчхондоо Монголын баялгийг оффшор бүсэд аваачиж нуусан Эрдэнэтийн Ерөнхий захирал асан Ч.Ганзориг болон түүний ах дүү, хамаатан саднууд зэрэг хулгайч луйварчдын эсрэг амьдралынхаа 10 жилийг зарцуулсан тэмцэгч Ж.Батзандангийн гурван жилийн өмнө батлуулах гээд чадаагүй Оффшор бүсэд мөнгө байршуулахын эсрэг хууль батлагдан гарснаар “Astra world of Mongolia” гэгч оффшор компани хэрхэн Монголын өмч хувьчлалд бохир мөнгө цутгаж “Ник”, “Петровис” компаниудыг яаж залгисан талаарх луйвар болон Эрдэнэт үйлдвэрийг арай л дэндүү “хулгайлан сааж” байсан Ч.Ганзоригийн ах дүү хамаатан садны оффшор бүсэд аваачиж нуусан асар их мөнгөний зах сэжүүрээс хууль хяналтын байгууллагууд атгах боломжтой болж байгаа нь шударга ёсны томоохон ялалт мөн.

Ж.Батзандангийн мэдээллээс 2039 онд ашиглалтын гэрээ нь дуусах хэдий ч 2037 он хүртэл Монголчууд ногдол ашиг авах боломжгүй луйврын гэрээ байгуулж, түүнийхээ шагналд АНУ-д долоон ширхэг томоохон үл хөдлөх хөрөнгө худалдаж авах хэмжээний авлига, хээл хахууль авч Монголоос дүрвэн гарсан Ерөнхий сайд асан С.Баярын бузар луйвар, авлига хээл хахуулийн талаар ноцтой баримт дурдсан нь УИХ-ын Өргөдлийн байнгын хороон даргын хувьд хариуцлагатайгаар хийж байгаа мэдэгдэл гэж ойлгож болох юм. 2007 оны 11 дүгээр сарын 22-ноос 2009 оны 10 дугаар сарын 28-ныг хүртэл Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайдаар ажилласан С.Баяр “Атрын III аян”-ыг санаачлан хэрэгжүүлснээс өөрөөр Монгол Улсад хийсэн тус нэмэртэй ажил байхгүй ч маш их гай тарьж, авлига хээл хахуулийг жинхэнэ утгаар нь цэцэглүүлсэн нь сүүлийн ганцхан сард өрнөж байгаа олон үйл явдлаас туйлын тодорхой харагдаж, нотлогдож эхэллээ.

Ёстой л “Юу яасан Н.Энхбаяр вэ. Жинхэнэ аймшигтай авлигачин, Монгол Улсын баялгийг Рио Тинтод бэлэглэж хэдэн үеэрээ идээд барахгүй хөрөнгө мөнгө оффшорт аваачиж нуусан этгээд чинь С.Баяр байж шүү дээ” гэж УИХ дахь АН-ын бүлгийн хурлын дараа гишүүд нь шогширч байсан нь үнэн болж таарч байна.

Ерөнхий Сайд асан С.Баяр АНУ-д 24 тэрбум орчим төгрөгөөр үнэлэгдэх долоон байшин, орон сууц худалдан авсан тухай ноцтой мэдээллийг “Голомт-ЦЭХ” ТББ-аас 2016 оны гуравдугаар сард дэлгэн тавьж байсан. Мэдээж С.Баяр тэрхүү мэдээллийг үгүйсгэж байсан боловч дараахан нь “9125 NE 15th ST, Clyde Hill WA” хаягаар орших тансаг хаусаа 4.298 сая доллараар зарахаар үл хөдлөхийн зах зээл дээр гаргасан гэдэг. Тэрбээр тус байшинг 2013 оны нэгдүгээр сард 3.8 сая доллараар залуу эхнэр Эрдэнэбилэгийн Сувдын эзэмшдэг “Небо” ХХК-ний нэр дээр худалдаж авсан байдаг.

C.Баяр АНУ-Д сая сая доллар угаасан баримтууд.   

 

2007 Он

С.Баярын байшин №1

Баярын экс эхнэр O.Гэрэлтуяа 2007 онд АНУ-ыг зорьж, Вашингтон мужийн Сиэтл хотын чинээлэг цагаан арьстай aмерикчууд голдуу (83%) амьдардаг Квин Энн дүүрэгт 164 кв.метр талбайтай гурван унтлагaны өрөөтэй цоо шинэ байшинг 635 мянган доллараар худалдан авч. Эзэмшигчээр нь Орсоогийн Гэрэлтуяа, Баярын Нандин, Баярын Бадамханд нар бүртгэгдэж. 2008 онд тус байшингийн үл хөдлөхийн татварт $4829.78 төлсөн байдаг. О.Гэрэлтуяа туc байшинд амьдарч байгаад 2011 оны 11 сард 439 мянган доллараар заржээ. Энэ нь анхлан авсан үнээс 200 мянган доллараар буулгасан гэсэн үг юм. Жирийн Америк иргэдийн хувьд 200 мянгын алдагдал бол дааж давшгүй их өp. Харин мөнгө угаахад энэ мэтийн алдагдал нь хэвийн үзэгдэл байдаг бололтой.

Худалдаж авсан: 2007-03-28

Авсан үнэ: $635,000

Зарсан: 2011-11-04

Зарсан үнэ: $439,000

Хаяг: “3020 14th Avenue W ‪#‎A, Seattle-Queen Anne, WA 98119”

С.Баярын байшин №2

2007 оны 11 сарын 21-нд буюу С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилохын урьд өдөр Баярын том охин Нандин гэгч 31 настай эмэгтэй Нью-Йоркийн Манхэттэн дүүрэгт орон сууц худалдаж авсан байдаг. Манхэттэний төвд орших Флэтайрон (Flatiron) гэдэг индүү хэлбэртэй эртний чамин барилгын ойролцоох тэнгэрт хадсан үнэтэй тансаг хороололд хэвлэлийн магнат Руперт Мурдок, загвар өмсөгч Жизель Бундхен зэрэг алдартай баячууд, олны танил хүмүүс, урлагийн одод амьдардаг. Тэдний нэг “Виктория Секрет”-ийн супермодель Миранда Керрийн амьдардаг “16 West 19th Street” дэх байшинд С. Баярын охин 10-B тоотын студио буюу манай Монголчуудын ойлголтоор 60 кв.метр талбай бүхий нэг өрөө байрыг 895 мянган доллараар худалдан авчээ. Үүн дээр татвар, бүртгэлийн хураамж зэргийг нэмээд нийт $911,334 доллар бэлнээр төлсөн. Тус орон сууцны 2008 оны үл хөдлөхийн татвар гэхэд л 16,2 мянган доллар болж байж. Б.Нандин 2010 оны тавдугаар сараас хойш Манхэттэний тансаг байраа сарын 4,750-4,950 доллараар түрээслүүлж байгаад 2014 оны тавдугаар сарын 5-нд 1,092,500 долларын үнэ хүргэж зарсан байна.

Худалдаж авсан: 2007-11-21

Авсан үнэ: $895,000

Зарсан: 2014-05-05

Зарсан үнэ: $1,092,500

Хаяг: “16 West 19th Street, New York, NY 10023”

Түүхийн товч тодруулга

1906 онд Манхэттэнд баригдсан Нью Йоркийн эртний барилгуудын нэг болох Жэйд (Jade) хэмээх энэ барилгыг “Роллинг Стоунз” хамтлагийн дуучин Мик Жаггерийн ганц охин, үнэт эдлэлийн дизайнер Жэйд Жаггерийн нэрээр нэрлэсэн. Албаны зориулалттай ашиглаж байсан энэ байшинг 2006 оны зун дахин засварлаж, 57 орон сууцтай бүхий тансаг зэрэглэлийн барилга болгон хувиргасан байдаг. Тус байрны гал зуух, ариун цэврийн өрөө, хувцасны шүүгээг тасалгааны голд байрлуулax pod хэмээх дизайны өвөрмөц санааг Жэйд Жаггер гаргаж, байшинг олон жижиг сууц болгон хуваажээ.

Тус байшинд 24 студио (манайхны ойлголтоор нэг өрөө байр), 14 нэг унтлаганы өрөөтэй байр (Монголоор хоёр өрөө байр), 11 нь нэг унтлаганы өрөө + ажлын өрөөтэй байр, хоёр унтлаганы өрөөтэй дөрвөн байр болон гурван пентхауз байдаг. Студио байрны эхний үнэ 500 мянган ам. доллараас эхэлдэг бол гурван унтлагaны өрөөтэй пентхаузны үнэ 3.7 сая ам. доллар хүрч байжээ.

2009 Он – Үйл явдлын өрнөл

2009 оны 10 дугаар сарын 06-нд Монгол Улсын Засгийн газар Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг үзэглэсэн.
2009 оны 10 сарын 28-нд С. Баяр Ерөнхий Сайдын ажлаас чөлөөлөгдөж, албан тушаалаа хүлээлгэж өгөв.
С.Баяр элэгний өвчнөө эмчлүүлэхээр Канадтай хил залгаа оршдог АНУ-ын Вашингтон мужийг зорив.

2010 Он

С.Баярын байшин №3

2010 оны хоёрдугаар сарын 9-нд Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүcгүй Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын хамт “4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105” хаягтай байшинг 1,290 долларaap худалдан авчээ. 372 кв. метр талбайтай дөрвөн унтлагaны өрөөтэй энэ байшинд С.Баяр, Э.Сувд нар амьдарч байв. 2012 оны 12 сарын 26-нд Э.Сувд Вашингтон мужид “Gundel” нэртэй ХХК бүртгүүлэв. 2013 оны нэгдүгээр сарын 10-нд Э.Сувд, Ч.Давааням, Даваанямын эхнэр C.Шагдардулам нарын эзэмшигчид байшингaa “Gundel” ХХК-д бэлэглэв. 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Gundel” ХХК байшинг 1,488,000 долларaap заржээ.

Бяцхан нууцыг задлахад үл хөдлөх хөрөнгө худалдаж авахaд эзэмшигчийн нэр уcыг олон нийтэд ил тод мэдээлдэг АНУ-ын “Шилэн данс”-ны  хууль дүрмээс С. Баяр жаахан жийрхсэн болов уу. Ч.Давааням найз нь ч бас зөвлөсөн байж таарна. 2012 оны 12 сарын 26-нд С.Баярын залуу эхнэр Эрдэнэбилэгийн Сувд гэдэг бүсгүй гурван компани шинээp бүртгүүлсэн байдаг. “Nebo” (”Небо”), “Voda” (“Вода”),”Gundel” XXK-ийн мeнeжер нь Эрдэнэбилэгийн Сувд.

АНУ-ын Вашингтон мужид албан ёсны бүртгэлтэй бүх компаниудын мэдээлэл тус мужийн нарийн бичгийн даргын албаны (Office of the Secretary of State) вебсайт дээр байдаг тул http://www.sos.wa.gov/corps/линкээр орж компанийн нэрийг хайж үзэж болно.

Худалдаж авсан: 2010-02-09

Авсан үнэ: $1,290,000

Зарсан: 2013-04-12

Зарсан үнэ: $1,488,000

Хаяг: “4516 NE 38th Street, Seattle-University District, WA 98105”

 

2011 Он

С.Баярын байшин №4

2011 оны нэгдүгээр сарын 10-нд Орсоогийн Гэрэлтуяа бэлгэнд байшин авсан байдаг. Тодруулбал, Чойндон овогтой Давааням гэгч эр ердөө 2.5 жилийн өмнө нэг сая доллараар худалдаж авсан Сиэтл хотын “6539 SW 41st Avenue” хаягаар орших 322 кв.метр талбай бүхий таван унтлаганы өрөөтэй байшинг O.Гэрэлтуяад бэлэглэжээ. O.Гэрэлтуяа 2012 оны гуравдугаар сарын 28-нд байшингaa $655,000 доллараар зарсан нь анхлан авсан үнээс даруй 340 мянган доллараар буулгасан гэсэн үг юм. Өөрийн хүч хөдөлмөрөөр олсон эд хөрөнгөнд ингэж үрэлгэн хандах хүн тэр бүр байхгүй. Харин луйварчдад бол алдагдал хамаагүй, мөнгөө амжилттай угаах нь л чухал аж.

Бэлэг авсан: 2011-01-10

Хэнээс хэнд: Ч. Даваанямаас О. Гэрэлтуяад

Yнэ: $995,000-ооp авсaн байшингaa үнэгүй бэлэглэв

Зарсан: 2012-03-28

Зарсан үнэ: $655,000

Хаяг: “6539 SW 41st Avenue, Seattle, Washington 98136”

2013 Он

С. Баярын байшин №5

2009 оны нэгдүгээр сарын 20-нд Чойндонгийн Давааням Сиэтл хотын “1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109” хаягаар оршдог 101 кв. метр хоёр унтлаганы өрөө бүхий орон сууцны байрыг 406 мянган долларaap худалдаж авчээ. Ч. Давааням тус сууцыг 2013 оны нэгдүгээр сарын 10-нд С.Баярын залуу эхнэр Э.Сувдын бүртгүүлсэн “Вода” компанид бэлэглэсэн байна. Тус байр нь 2014 оны үнэлгээгээр 492 мянган долларaap үнэлэгдэж байв.

Бэлэг авсан: 2013-01-10

Хэнээс хэнд: Ч. Даваанямаас “Вода” ХХК-д

Yнэ: $406,000-ооp авсaн байшингaa үнэгүй бэлэглэв

2014 оны үнэлгээ: $492,000

Хаяг: “1710 N Dexter Avenue #A, Seattle, WA 98109”

Цааш нь улам сонирхолтой. Иргэдийн овог нэрийг оруулмагц оршин сууж байсан гэрийн хаяг, утас, нас, ойрын хамаатан садан, гэрлэлтийн, нас барсан болон гэмт хэрэгт холбогдсон байдал зэрэг бүртгэл мэдээллийг олж өгч үйлчилдэг гэдэг “spokeo.com” сайтаас үзвэл Сиэтл хотын “1710 N Dexter Avenue” хаягаар орших байшингийн А тоотод “X*** Баяр, Г*** Орсоо” нар оршин суудаг гээд, “жинхэнэ нэрийг бүтнээр мэдэхийг хүсвэл төлбөрөө төлөөрэй” гэжээ. Уншигч та хэн болохыг таав уу, 95 цент төлөөд тэдгээр хүмүүсийн бүтэн нэр хаяг, утасны дугаар, бусад мэдээллийг авах боломжтой юм байна.

С. Баярын байшин №6

2013 оны нэгдүгээр сарын 10-нд Сиэтлийн “9125 Ne 15th St Clyde Hill, WA 98004” хаягаар орших эдлэн $3,853,000-aap зарагджээ. Таван унтлагaны өрөө, таван ариун цэврийн өрөөтэй, 510 кв. метр талбай бүхий 0.45 акр (0.2 га орчим) эдлэн газартай. 2014 оны татвар нь дангаараа 25 мянган гаруй доллар болжээ. Худалдан авагч нь Э.Сувд менежертэй “Небо” ХХК. Тэнд С.Баяр, Э.Сувд нар оршин сууж байв.

Худалдаж авсан: 2013-01-10

Авсан үнэ: $3,8530,000

Эзэмшигчийн нэр: “NEBO” ХХК

Зарaxaap зарласан: 2015-03-25

Зарласан үнэ: $4,298,000

Хаяг: “9125 Ne 15th St Clyde Hill, WA 98004”

Товч тайлбар

Clyde Hill (Клайд Хилл) хот нь Вашингтон мужийн нийслэл Сиэтлээс зүүн зүгт 3-4 км орчимд Беллевью хоттой хил залган оршдог. 2010 оны хүн ам тооллогоор тус хотод 1054 өрх 3108 оршин суугч тоологджээ. Эндээс харахад хот гэдэг нэртэй ч үнэндээ бол манай Улаанбаатарын нэгэн дүүрэг эсвэл хороололтой ойролцоо аж. Хүн амын 85% нь цагаан арьстан ба 12 % нь ази гаралтай. Клайд Хилл хот нь Вашингтон мужийн хамгийн чинээлэг хот. Өрхийн дундаж орлого 2012 онд жилд 204,206 ам доллар байсан бол Вашингтон мужийн дундаж $57,573, харин АНУ-ын дундаж нь $51,371 байжээ.

С.Баярын байшин №7

2013 оны 10 сарын 24-нд Баярын том охин Б.Нандин “Dechin” ХХК гэдэг компани байгуулж, Нью Йоркод бүртгүүлжээ. 2013 оны 12 сарын 18-нд Б. Нандин “Dechin” ХХК-ийн нэрээр Нью Йорк хотод “34 Greene Street 2N, New York, NY 10023” хаягаар орших 186 кв. метр орон сууцыг $3,500,000 долларaap худалдаж авсан байдаг. 1915 онд Нью Йоркийн төв Манхэттэнд баригдсан байшин дaxь хоёр унтлагaны өрөө, хоёр ариун цэврийн өрөөтэй энэ тансаг орон сууцыг Б.Нандин сарын 15,000 долларaap түрээслүүлжээ. Гэвч үүнийг ашиг олох арга гэж андуурч болохгүй. Б.Нандин Нью Иорк мужийн Амагансет болон Коннектикут мужийн Грийнвич хотуудад сарын 17-22 мянган доллараар тансаг харш түрээсэлж амьдардаг болоод удаж байгаа аж.

Xудалдаж авсан: 2013-12-18

Авсан үнэ: $3,500,000

Эзэмшигчийн нэр: “DECHIN” ХХК

Хаяг: “34 Greene Street 2N, New York, NY 10023”

Энэ бүх бэлээхэн хаашаа ч бултахйн аргагүй баримт байсаар атал С.Баяр “АНУ-д байр орон сууц эзэмшдэггүй, майхан ч байхгүй, намайг ор тас гүтгэж байна” гэсэн байдаг. Гэвч энд дурьдсан мэдээлэл нь олон тооны албан ёсны эх сурвалжаар нотлогдcон тул эрхэм С.Баяртан УИХ-ын Өргөдлийн байнгын хороон дарга Ж.Батзандангийн хэлсэнчлэн “Санжийн Баяр тэргүүтэй хүмүүсийн хийсэн бузар, булхай удахгүй илэрнэ. Илрүүлэх үүргийг залуучууд, шинэ үеийнхэн үүрнэ. Хулгай мянган жил болсон ч илжирдэггүй. Хэрэг мянган жил болсон ч ялзардаггүй” гэдэг удахгүй амьдралаар нотлогдох бизээ. 

Монголын төрийг хамгийн олон жил толгойлохдоо үе үед хамгийн олон авлигачин, албан тушаалын гэмт хэрэгтнүүд, Монголын баялгийг оффшор бүсэд аваачиж нуусан Эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг төрүүлэн гаргасан МАН-ынхан "Оффшор данстай болгон гэмт хэрэгтэн биш. Тэгээд ч оффшор дансаар нь далимдуулан УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхгүй болгох нь хүний эрхэнд халдсан хэрэг" хэмээн ичгүүр сонжуургүй мэдэгдэл цацаж, Монголын хамгийн том авлигачин, удахгүй Эрүүгийн гэмт хэрэгтэн гэдэг нь нотлогдож болзошгүй С.Баярыг АНУ-аас урин залж сонгуулийн төв штабынхаа ерөнхий менежерээр ажиллуулах гэж байгаа нь Монголын ард түмнийг дэндүү басан доромжилсон туйлын увайгүй шийдвэр, үйл ажиллагаа болно. С.Баяр сонгуулийн штаб толгойлох бус Монголын баялгийг хэдэн сая ам.доллараар худалдаж, оффшор бүсэд нуусан талаараа АТГ болон хууль хяналтын байгууллагуудад байцаагдаж байх ёстой Эрүүгийн гэмт хэргийн сэжигтэн билээ. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • ЗОЧИН

      (59.153.87.57) 2017-04-23 19:53
      • 0
      • 0

      ШУНАЛЫН СЭТГЭЛЭЭТЭЙ ЛАЛАРЫН ХУЛГАЙЧ БАЙЖ БОЛОМГҮЙ ҮҮНИЙГ..........ХЭРЭГТЭЙ

      Хариулах

    • zochin

      (183.177.98.114) 2016-05-26 14:14
      • 0
      • 0

      unen u unen bol ch arai bishee chadaj bgaa yamahd arga baihgui dej uuniig heleh baih er ni mongolchuudaa iimerhuu hulgaichiin umnu bosoh tsag ni bolson baina shuu dee

      Хариулах

    • zochin

      (183.177.98.114) 2016-05-26 14:14
      • 0
      • 0

      unen u unen bol ch arai bishee chadaj bgaa yamahd arga baihgui dej uuniig heleh baih er ni mongolchuudaa iimerhuu hulgaichiin umnu bosoh tsag ni bolson baina shuu dee

      Хариулах

    • zochin

      (183.177.98.114) 2016-05-26 14:14
      • 0
      • 0

      unen u unen bol ch arai bishee chadaj bgaa yamahd arga baihgui dej uuniig heleh baih er ni mongolchuudaa iimerhuu hulgaichiin umnu bosoh tsag ni bolson baina shuu dee

      Хариулах

    • zochin

      (183.177.98.114) 2016-05-26 14:14
      • 0
      • 0

      unen u unen bol ch arai bishee chadaj bgaa yamahd arga baihgui dej uuniig heleh baih er ni mongolchuudaa iimerhuu hulgaichiin umnu bosoh tsag ni bolson baina shuu dee

      Хариулах

    • zochin

      (183.177.98.114) 2016-05-26 14:14
      • 0
      • 0

      unen u unen bol ch arai bishee chadaj bgaa yamahd arga baihgui dej uuniig heleh baih er ni mongolchuudaa iimerhuu hulgaichiin umnu bosoh tsag ni bolson baina shuu dee

      Хариулах

    • Зочин

      (99.64.106.219) 2016-05-26 00:11
      • 0
      • 1

      bayariig tsaazaar avah heregtei mun 2 ehner, huuhduudiig tsaazaar avah heregtei hurungiig ni huraaj ulsiin orlogo bologtun

      Хариулах

    • Зочин

      (202.179.31.113) 2016-05-25 18:21
      • 0
      • 1

      Яаж ингэж худал бичих вэ. Яг үнэн л байж таараа. Тэгэхээр одоо хөрөнгийг хураа. Шийтгэ. Өөрөөр яах вэ.

      Хариулах

    • Zochin

      (202.70.41.110) 2016-05-25 17:03
      • 0
      • 1

      Enkhbayariin daraa garch irsen zagalmailsan etsgiin huu Bayar. Hamag hurungiin huraagaad ulsad tushaasj NDD, tetgever tetgemjind nemerleh heregtei shd, ulsaa hudaldsan muu novshnuud

      Хариулах

    • setgel

      (202.9.41.144) 2016-05-25 12:57
      • 0
      • 0

      burhan chamaig yahiig mednee

      Хариулах

    • Zochin

      (122.201.20.30) 2016-05-25 12:23
      • 0
      • 0

      chuhal tsarailsan hudal bursan ene huniig hezee ch bitgii Mongoliin tord dahin buu oruul !Harin unen moniig ni duraital gargaad baih estoi gazart ni nasaar ni bailgah estoi biah.Muu har amia bodson hulgaich.

      Хариулах

    • Зочин

      (112.72.11.124) 2016-05-25 11:37
      • 0
      • 0

      Iim yumnuudiig mongoliin turuus.mongoloos huuh heregtei eh ornoosoo hulgailsan hulgaich

      Хариулах

    • Зочин

      (202.179.26.131) 2016-05-25 11:15
      • 0
      • 0

      yas chanar ih l muutai hun de

      Хариулах

    • Зочин

      (182.160.33.196) 2016-05-25 07:56
      • 1
      • 1

      С.Баяр ОТ гэрээг Рио Тинто-д ашигтайгаар байгуулсаны шанд хэдэн сая долларын авилга авсан гэдэгт би л лав эргэлзэхгүй байна.

      Хариулах

    • ихтугчин

      (139.5.218.69) 2016-05-25 20:44
      • 0
      • 4

      нэмээд 20 мянган хувьсагчтай бодлого боддог гоц ухаантан баярцогт, луумэдийн гансух г.м.

      Хариулах

    • Зочин

      (139.5.219.42) 2016-05-25 06:47
      • 0
      • 1

      Mongol humuus hultsengui noomoi bolovsrol muutaii ni dalimduulj bn

      Хариулах

    • Зочин

      (90.179.51.54) 2016-05-25 02:51
      • 0
      • 2

      yaj ar gerinhan humuusiin hooloigoor hool davdag bainaa icheechee muu Bayar guain hamsaatnuudaa bolioch ee

      Хариулах

    • Uhaantai gheesee iluu zuw baiyaa gishuudee

      (110.70.15.83) 2016-05-24 20:54
      • 0
      • 2

      Hedheen hun buhel buten ulsiin mongoor ingej togloh gj uneheer aharhan bodoltoi bsiin bolwuu mongoloo golood gadaadad oron bair beldej ntr uneheer mongoloo gsen setgeltei bsan bol ingej gadaadad amidrah husel bhgui mongoldool bugdiig buteene geed odor shonogui zugtej bh bsan bhda zuwhun oorsdiigool boddog malnuud l ingej ywdag baih .uhaantai ym shig hudal yrij bhaar teneg hun shig unen ch baildaa ydaj

      Хариулах

    • Зочин

      (27.123.214.121) 2016-05-24 19:51
      • 0
      • 1

      Манай улс төрчид бол төр түмнээ боддогүи сэтгэл байхгүй хүмүүс дээ

      Хариулах

    • ч

      (122.201.24.218) 2016-05-24 19:03
      • 0
      • 1

      сонгуулийн дараа бариж хориод хөрөнгойг нь хураах хэрэгтэй дараа нь буудан алах л үлдэх шив

      Хариулах

    • хулгайч

      (202.72.245.70) 2016-05-24 18:11
      • 0
      • 1

      Дахиж юу хулгайлах нь вэ.Монголын төрд бүү үзэгд

      Хариулах

    • зочин

      (202.21.124.129) 2016-05-24 16:54
      • 0
      • 1

      ҮМХИЙ ХАР ШУНАХАЙ ШААР БАЙНА

      Хариулах