Монголчууд бид бүгдээрээ хулгайч юм болов уу….

Twitter Print
2016 оны 05-р сар 24-нд 13:26 цагт
Мэдээний зураг,

Хэвшсэн зангаараа өглөө ажилдаа ирээд интернет ухаж суутал Ухаа худагаас Гашуунсухайтын боомт хүртэлх 245 км нүүрсний хүнд даацын авто зам, Тамсагийн газрын тосны 19 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэлх хүнд даацын замын ажилтай танилцах, шалгах зорилгоор Зам тээврийн яамны ажлын хэсгийнхэнтэй хоёр гурван удаа хамт явахад баг ахлан явж байсан танилыг маань авлига хээл хахуулийн хэргээр АТГ-аас саатуулсан талаарх мэдээлэл гараад ирдэг юм байна. Тэрхүү мэдээллийг харангуут аян замд хамт явахад түшигтэй, ажлаа сайтар мэддэг, хамт олондоо хүндлэгдсэн танил ахын царай толгойд зурсхийн орж ирж “Тийм ажил хэрэгч хүн яахаараа авлига аваад, гэмт хэргийн сэжигтэн болчихдог байна вэ. Аль эсвэл Монголчууд бид чинь бүгдээрээ хагас дутуу, дүүрэн сэтгэл ханамжтай амьдарч чаддаггүйгээсээ болоод эрх мэдэл, албан тушаалд хүрэх л юм бол бүгдээрээ гэрээ засах, амьдралаа сайжруулахын тулд хулгай хийгээд байдаг юм болов уу” гэж бодоход хүргэсэн юм.

Нээрээ Монголчууд бид нэг бол 10-20 жил тухайн салбартаа зүтгэж, хамт олон, салбартаа танигдаж, сайшаал шагналын журмаар хурган дарга болдог нэг зам туулдаг. Аль эсвэл хэн нэгэн томоохон даргын цүнхийг 3-4 жил барьж, даган гүйсээр хурган дарга, хэлтэс, агентлагийн дарга болдог бэлээхэн жишиг өнөөдөр ч байж л байна. Үгүй бол аль нэгэн улстөрийн намыг гулгитал нь хахуульдаж, үгүй бол намын даргынхаа өмдний тэлээнд хавчуулагдаад, мөнгөөр худалдаж аваад хурга, төлгө, бүр хуцан дарга сайд болцгоодог. Тийм жишээ өнөөдөр ч бэлээхэн үзүүлэн болоод донхойцгоож л байгаа. Харамсалтай нь даргынхаа өмдний тэлээнд хавчуулагдаад үсрээд Засгийн газарт морилсон эрхэм сайд нар хоногийн настай болчихоод байгаа нь жаахан базаахгүй. Гэхдээ л даргынхаа тэлээнд хавчуулагдаад УИХ-ын гишүүн, сайд болсон эрхмүүд хоёр гуравхан жилийн дотор хэрхэн төрөл арилжиж, өнгө засч болдгийг Монголчууд бид орой болгон шахуу цэнхэр дэлгэцээрээ хардаг тул энэ талаар олон зүйл нурших шаардлагагүй.

Одоо гол асуудалдаа оръё. АТГ-ын цахим хуудаст “Рэнцэндоржийн Онон нь Зам тээврийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж байх үедээ 

үргэлжлэлийг энд http://www.ikhmongol.mn/show/509 дарна уу. 

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.179.23.117) 2016-05-24 19:30
      • 0
      • 1

      Баабар шиг бурж байвал монгол хөгжинө гэж боддог баагий л бичсэн юм байна.

      Хариулах

    • Зочин

      (122.201.21.108) 2016-05-25 07:45
      • 0
      • 1

      Baabaraas iluu setgeed tegeed buraach dee uuniig bichsen hun chaddag yum bol. 5 үг алдаагүй бичиж чадахгүй байж агуу сэтгэгч эрин зууны манлай нийтлэлчийг муулах гэж байгаа нь жон жон гээд хуцмар аядаж буй гөлөг шиг сонсогдож байна.

      Хариулах