2016 оны 05-р сар 24-нд 11:42 цагт

Дуучин Д.Эрдэнэцэцэг-Чамайгаа оллоо

Эстрадын Баянмонгол чуулгын дуучин асан Д.Эрдэнэцэцэг 80 аад оны сүүл 90-ээд оны эхээр Эстрадын дууны манлайлал болж, Монголын ард түмэнд зохих ёсоор хүндлэгдсэн гайхалтай чамин тансаг хоолойтой авьяаслаг дуучин. "Учралын эгшиг", "Намуун байгаль", "Чамайгаа оллоо" зэрэг хит дуугаараа олны талархалыг хүлээж од болж байсан залуу дуучин залуу халуун насандаа хорвоогоос буцсан ч эгшиг яруу тансаг дуу нь үе үеийн залуусын сэтгэл зүрхэнд эгшиглэсээр байна. 

Тэрбээр Болгарын Хөгжмийн дээд сургуульд эстрадын дуучнаар суралцаж ирээд өөрийн гэсэн өвөрмөц нугалаа, өнгө аясыг бий болгож чаджээ. Б.Сарантуяа, Д.Эрдэнэцэцэг, Ж.Алтанцэцэг Б.Ангирмаа нар үе зайгүй найзууд байсан бөгөөд цайлган сэтгэлтэй цагаанхан, өглөгч эмэгтэй хэмээн найзууд нь дурсан ярих дуртай. Б.Ангирмаа найзынхаа гэгээн дурсгалд зориулж "Дэндүү сайхан найз" нэртэй дуу бүтээн Б.Сарантуяагаар дуулуулсан байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.