Австралид сонгуульд оролцоогүй иргэнийг 15 ам.доллараар торгодог

Twitter Print
2016 оны 05-р сар 24-нд 10:36 цагт
Мэдээний зураг,

Австралийн Сонгуулийн комиссоос 7 дугаар сарын 2-нд болох парламентын сонгуульд оролцохоор бүртгүүлэх хугацаа орон нутгийн цагаар өчигдөр 20:00 цагт дуусгавар боллоо. Харамсалтай нь хуулийн хугацаандаа багтаж бүртгүүлээгүй иргэдийн тоо одоогоор 950 мянга байна. 

Сонгуульд оролцон саналаа өгөх нь австраличуудын хувьд зөвхөн эрх нь төдийгүй заавал биелүүлэх ёстой үүрэг нь байдаг аж. Австралид иргэний үнэмлэх гэж байдаггүй учраас сонгогч нь өөрийн хаягийн мэдээллийг өгч, жолооны үнэмлэх эсвэл гадаад паспортын дугаараар сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгүүлдэг байна. Үүний тулд сонгуулийн хэсгийн хороонд өөрийн биеэр ирэх эсвэл интернэтээр бүртгүүлж болдог аж.

Тухайн иргэн сонгуульд оролцож санал өгөхөөс татгалзсан тохиолдолд түүнийг 20 австрали доллароор /15 ам. доллар/ торгодог байна. Торгуулийн хуудсыг иргэдэд шуудангаар илгээдэг ба тухайн хүн торгуулийг төлөхөөс татгалзах эсвэл сонгуульд оролцоход нь саад болсон хүндэтгэх шалтгаануудаа тайлбарлаагүй бол хэргийг шүүхэд шилжүүлж, таслан сэргийлэх арга хэмжээ авна. Шүүхээс тухайн иргэний буруутай нь нотлогдсон тохиолдолд дээд тал нь 180 доллароор торгохоос гадна шүүх ажиллагааны зардлыг гаргуулдаг ажээ.

Өнөөдрийн байдлаар Австрали улсын хүн амын тоо 24,1 саяд хүрээд байна.

Эх сурвалж: http://www.aec.gov.au/About_AEC/Publications/backgrounders/compulsory-voting.htm

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.