“Cessna 182H” онгоц осолдож, таван хүн амиа алджээ

Twitter Print
2016 оны 05-р сар 24-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр орон нутгийн цагаар 9.30 цагт Хавай арлын “Port Allen Airport in Hanapepe” нисэх буудлаас хөөрсөн “Cessna 182H” онгоц осолджээ. Ослын улмаас таван хүн амиа алдсан талаар “www.dailymail.co.uk” мэдээллээ.

Онгоц осолдсон шалтгааныг албаныхан “Хөдөлгүүрийн хэсэг гацсан. Ахмад энэ тухай төв станцдаа мэдэгдсэн ч оройтсон байсан. Одоогоор онгоцны хар хайрцгийг шалгаж байна” гэж мэдэгджээ.

Ослын газар аврагчид ирж, галыг бүрэн унтраасан бөгөөд зорчигчдын цогцсыг “Wilcox Memorial” эмнэлэгт хүргэж, таних ажиллагааг явуулж эхлээд байна. 

Эх сурвалж: www.abcnews.go.com

Р.Этүгэн

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.