Адель “Оны шилдэг уран бүтээлч”-ээр тодорлоо

Twitter Print
2016 оны 05-р сар 23-нд 17:07 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн хөгжмийн ертөнцийн хамгийн том шагналуудын нэг "Billboard Music Awards"-ын шагнал гардуулах ёслол өнгөрсөн ням гарагт АНУ-ын Невадад муж улсын Лас-Вегас хотод болжээ. Billboard Music Awards-ын “Оны шилдэг уран бүтээлч” хэмээх гол шагналыг Британийн дуучин Адель хүртлээ. 

Найман шагналд нэр дэвшсэн Адель одоогоор аялан тоглолтоо хийж байгаа учраас энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирж амжаагүй аж. Тэрбээр мөн “Шилдэг дуучин”, “Биллбордын шилдэг 200 дуу” гэсэн төрлүүдэд тэргүүлсэн байна. Түүний гаргасан “25” гэдэг цомог нь өнгөрсөн оны хамгийн их гүйлгээтэй цомгоор шалгарсан билээ. 

Түүнчлэн “Шилдэг дуучин” төрөлд Канадын дуучин Жастин Бибер ялагч болсноор эх орон нэгт реппэр Дрейк, Британийн Эд Ширан, Америкийн хип хоп дуучин Фетти Вап нарыг ардаа орхисон байна. Харин поп-од Тейлор Свифт хэдийгээр найман төрөлд нэр дэвшсэн боловч зөвхөн “Шилдэг аялан тоглогч”-ын шагналыг гардан авчээ.

“Шилдэг хоршил буюу хамтлаг” гэсэн төрөлд Британийн One Direction тэргүүлсэн бол “Шилдэг рок дуучин”-аар Twenty One Pilots, “Шилдэг рок цомог”-оор тус хамтлагийн хамгийн сүүлд гаргасан “Blurryface” шалгарсан байна. One Direction хамтлагийнхны хувьд Америкийн “Maroon 5”, “Twenty One Pilots” болон алдарт “The Rolling Stones”, U2 хамтлагуудыг ардаа орхин шилдгээр шалгарчээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.