Монголд анх удаа "Дэлхийн сүүний өдөр"-ийг тэмдэглэнэ

Twitter Print
2016 оны 05-р сар 31-нд 08:40 цагт
Мэдээний зураг,

Сүүний салбарыг хөгжүүлэх үндэсний зөвлөлөөс санаачлан Дэлхийн сүүний өдрийг Монгол Улсад анх удаагаа "Эх орны сүү-эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болжээ.

Тус ёслолын ажиллагаа энэ сарын 31-ний өдөр буюу өнөөдөр Чингисийн талбайд болох юм. Дэлхий нийтээрээ уг өдрийг 16 дахь удаагаа, харин манай улс анх удаа тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. ХХААЯ, НҮБ-ын ХХААБ-аас сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээнд олон нийтийн анхаарлыг хандуулах, сүүний салбарын хөгжлийг дэмжих, сүүний салбар дахь хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор сүүний өдрийг зохион байгуулж байна.

"Эх орны сүү-Эрүүл хүнс, амьдралын баталгаа" уриатай энэ удаагийн арга хэмжээнд Нийслэлийн Захирагчийн алба, "Глобал Коммунитиес" ОУБ-ын "EMIRGE" хөтөлбөр, ЗЗБУМ төсөл болон сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч “Сүү” ХК, “АПУ” ХК, “ТЕСО-Милко” ХХК, “Витафит инвест” ХХК, “Монфрэш сүү” ХХК, "Сүүтэй Монгол" ТББ зэрэг компаниуд оролцох юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.