Олон орны түүх, соёлыг танилцуулах өдөрлөг болов

2016 оны 05-р сар 21-нд 09:11 цагт
Мэдээний зураг,

Чингисийн талбайд XIV дэх Олон улсын хэл, соёлын Их наадам болж байна. Олон улсын Турк хэлний холбооноос хоёр дахь жилдээ Улаанбаатар хотод зохиогдож буй тус наадмын хүрээнд Чингисийн талбайд орон орны үзэсгэлэн нээгдсэн байна.

Бид Турк, Их Британи, Япон, Хятад, Франц, Герман, Филиппин, Бразил улсын үзэсгэлэнгээр зочиллоо.

Энэхүү үзэсгэлэнг “Элит” олон улсын дунд сургууль, Улаанбаатар Эмпати бүрэн дунд сургуулийн сурагчид оролцон орон орны түүх, соёлыг танилцуулав. Сурагч хүүхдүүд тухайн орны үндэсний хувцсыг өмсөөд тус орныг сурталчилж байлаа. Тэд тухайн орны онцлог зүйлсийг нь сонирхсон хүүхэд бүрт танилцуулж мэдлэг олгон, зочидтой халуун дотно яриа өрнүүлж харагдана лээ. Үүнээс гадна орон орны гал тогооны хоолыг эндээс амсах боломжтой байв.

Сонирхуулахад, өнөөдөр буюу тавдугаар сарын 21-нд XIV дэх Олон улсын хэл, соёлын Их наадмын хөтөлбөрийн хүрээнд, Олон үндэстний хүүхдүүдийн хамтарсан "Хорвоогийн олон өнгө" нэртэй урлагийн тоглолт СТӨ-нд  15:00 цагт болно.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.