2016 оны 05-р сар 20-нд 17:41 цагт

Цөөрөмд унасан 2 хүүхдийг амиа алдахын даваан дээр аварчээ

Цөөрмийн эрэг дээр тоглож байсан хүүхдүүд санамсаргүй усанд унаж, живээд хоёр минут гаруй хугацаа өнгөрөхөд хамгаалагч ирж тэдний амийг аварч буй дүрс Шандон Жиаотонг их сургуулийн хяналтын камерт бичигджээ.

Хамгаалагч тус сургуулийн хамгаалалтын ажилтан байсан бөгөөд хяналтын дэлгэц дээр цөөрөмд унасан хоёр хүүхдийн дүрс гарахад яаран очиж тэднийг уснаас гаргажээ. Хүүхдүүдийг уснаас гаргасан хамгаалагч усанд сэлж чаддаггүй байсан бөгөөд ус руу үсэрсэн түүнийг баатарлаг үйлдэл хийлээ хэмээжээ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.