Ж.Бат-Ирээдүй - Хүний ааш

Twitter Print
2016 оны 09-р сар 02-нд 13:18 цагт
Мэдээний зураг,

Асгартал орохоор үерлэлээ гэх,

Аашлаж загнахаар агсарлаа гэх юм

Дуутай тэнгэрийг хургүй гэх,

Дурласан залууг сохор гэх юм.

Навч унахаар намар гэх

Намайг унахаар чамайг гэх.

Нар гарахаар халлаа гэх,

Нас явахаар хөгширлөө гэх юм.

Орохлоор норлоо гэх юм

Очихлоор ирлээ гэх юм

Салхилахаар шуурлаа гэх,

Санахлаар худлаа гэх юм.

Хүйтрэхээр даарлаа гэх,

Хүлээхээр хэрэггүй гэх юм

Халахаар салхи гэх,

Хайрлахаар хар гэх юм.

Шиврэхлээр дээлээ гэх,

Шивнэхлээр үгээ гэх юм.

Шуурахаар шороо гэх

Шулуудахаар уравлаа гэх

Хүсэл нь хэзээ биелэхгүй

Хүний ааш тэнгэрийн аашнаас төө илүү. 

Ж.Бат-Ирээдүй, 22.06.2009

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.