Оффшортон Ч.Ганзориг хүү Г.Тэмүүлэнгээ сойж байгаа нь ариун явдал уу…

2016 оны 05-р сар 20-нд 15:27 цагт
Мэдээний зураг,

Сүүлийн өдрүүдэд дэлхий нийтээрээ оффшор бүсэд нууц данстай улстөрчид, бизнесийн олигархиудын эсрэг эрс идэвхтэй тэмцэж эхлэв. Карибийн тэнгисийн жижигхэн Панам улсын “Mossack Fonceka” хэмээх хуулийн фирмийн татваргүй 21 бүсэд байршуулсан 200 гаруй мянган нууц компанийн оффшор дансны мэдээлэл цацагдсан даруй уг асуудлын эргэн тойронд үйл явдал өрнөж эхэлсэн билээ.

Өнөөдрийн байдлаар оффшор бүсэд нууц данстай байсныхаа төлөө Исландын Ерөнхий сайд Сигмюндюр Давид Гюннлёйгссон, Испанийн Аж үйлдвэр, эрчим хүчний сайд Хосе Мануэль Сориа зэрэг томоохон улстөрчид огцорч, хуулийн байгууллагад шалгагдаж эхлээд байгаа. Тэгвэл тун удахгүй Украины сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгч Петр Порошенкотой тооцоо бодохоор нийгмийн сэтгэл зүйг бэлдэж, парламент дахь Радикал намын төлөөллүүд “Панамын баримт”-д нэр нь орсон улстөрчдийг шалгах тусгай хороо байгуулагдах хүртэл хурлын индэрт хэнийг ч гаргахгүйгээ мэдэгдэн тэмцлээ эхлээд байгаа. Мөн Австралийн шинэхэн Ерөнхий сайд Малкольм Тернбуллын нэр хүнд саяхныг болтол тун өндөр байсан ч оффшор бүсэд данстай нь илрэнгүүт хоёрхон долоо хоногийн дотор Австралийн сонгогчдын сэтгэл зүй эрс өөрчлөгдөж, ирэх долоодугаар сарын 2-нд болох парламентын сонгуульд нам нь ялагдаж болзошгүй болоод байгаа. Товчхондоо сар хүрэхгүйн хугацаанд дэлхий даяараа оффшор бүсэд данстай эрхмүүдийг тун ширүүн эсэргүүцэж, албан тушаалаас нь огцруулж, хууль шүүхийн өмнө аваачиж байна.

Тэгвэл өнөөдөр эдийн засаг, улстөрийн гүнзгийн хямралд нэрвэгдчихээд дороо хий дэмий дэвхэцсээр байгаа Монгол Улс л оффшор бүсэд Монголын ард түмний асар их баялгийг хулгайлан аваачиж байршуулсан луйварчид, хулгайч нарын толгойг илсээр өнөөдөртэй золголоо.

Хуучнаар БНМАУ, ЗХУ-ын Засгийн газар хоорондын гэрээний дагуу “Эрдэнэтийн овоо”-г түшиглэн Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр 1978 онд байгуулагдсан цагаасаа хойш 40-өөд жил Монголчуудыг тэжээж байгаа аварга том “Саалийн үнээ” билээ. Өнөөдөр энэ аварга үйлдвэрийн дэргэд 90 мянга гаруй хүн амтай Эрдэнэт хот цэцэглэн хөгжиж байгаа.

Гэхдээ одоо тэр талаар өгүүлэхгүй. Харин Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлаар ажиллаж байгаад 2013 оны нэгдүгээр сарын 31-нд “Эрүүл мэндийн шалтгаан”-аар өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдсөн, Эрдэнэтээс төрсөн тэрбумтан Ч.Ганзориг болон түүний дүү оффшор бүсэд хамгийн олон буюу долоон данстай Чимэддоржийн Батзориг болон энэ удаагийн УИХ-ын сонгуульд МАН-ын нэр дээр Архангай аймгаас нэр дэвшин өрсөлдөх гэж байгаа, НАМЗХ-ын Ерөнхийлөгч Ганзоригийн Тэмүүлэн нарын талаар цухасхан өгүүлэхийг зорив.

Үйлдвэр худалдааны сайдын албанаас 2008 онд шууд нисээд Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын сэнтийд заларсан Чимэддоржийн Ганзориг бол Ш.Отгонбилэг агсны дараа Эрдэнэтээс төрсөн хамгийн том тэрбумтан гэгддэг нэгэн билээ. Түүнийг Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын “халаасны хүн” гэдэг нь Эрдэнэтийн Ерөнхий захирлаар нисч очсоноор нь тайлбарлагдана. Түүний Ерөнхий захирлаар ажиллах ёстой дөрвөн жил нь 2012 онд дууссан ч Эрдэнэтийг мөлжих хугацаагаа сунгаж дөнгөсөн зайтай толгой гэж байгаа. Тэрээр Эрдэнэтийг мөлжиж Монголд багтаж шингэхгүй их баялаг хулгайлж дөнгөсөн ч сэтгэл нь ханалгүй Булган аймгийн байгалийн үзэсгэлэн бүрдсэн “Бумбат” хайрханыг өмчлөн авч амралтын газар байгуулж амжсан гэдэг. “Бумбат” хайрханыг хашиж Араб, Англиас үнэ цохин авч ирсэн 300 гаруй шилмэл агт морьд, азарганы томоохон эдлэн байгуулсан нь өнөөдөр түүний хүү Г.Тэмүүлэнгийн улсын наадамд торгон жолоо өргүүлдэг хурдан морьдынх нь удам угсаа аж. Тэрээр Эрдэнэт үйлдвэрийг толгойлж байхдаа “10 гаруй тэрбум төгрөгийн ямар ч хэрэггүй материал, тоног төхөөрөмж шахуулсан, нутгийн дүү улсын заан Ч.Санжаадамбыг 400 сая төгрөгөөр заан цолонд хүргэсэн, “Жаст”-ын Ш.Батхүүтэй холбоотой маш их хэмжээний авлига, хээл хахууль”-тай холбогдсон гээд олон баримтыг түүний оронд томилогдсон Ерөнхий захирал Ц.Даваацэрэн мэдэгдэж байсан.

Тэгвэл яах аргагүй Эрдэнэтийг элдэвлэж, сааж байж төрсөн Монголын толгой баячуудын нэг Ч.Ганзоригийн төрсөн дүү Чимэддоржийн Батзориг гэж бас нэгэн “нууц ноёнтон” Монголын толгой баячуудын нэг “Панамын дуулиан”-ы үеэр Монголчуудад ил болов.

Учир нь оффшор данстай холбоотой дуулиан дэгдсэний дараахан Монголын нууц данстангуудаас хамгийн олон данстай нь болох нь илэрсэн Чимэддоржийн Батзориг хэмээгч нь УИХ-ын сонгуульд Архангай аймгаас нэр дэвшиж байгаа НАМЗХ-ны Ерөнхийлөгч Г.Тэмүүлэнгийн авга ах болох нь илчлэгдснээр Ч.Ганзориг гэгч аварга том мафийн сүлжээ олон нийтэд ил болсон юм. Оффшор бүсэд нэг удаа данс нээлгэхдээ хоёроор нь нээлгэж байсан Ч.Батзориг гэгч этгээд нь оффшорт долоон данстай гэдгээрээ олны анхаарлыг эрхгүй татаж, энэ хүн чухам гэж хэн бэ гэсэн асуултууд хөврөхөд хүргэсэн. Энэ асуултын хариултыг хайсан олон түүнийг “Эрдэнэт” үйлдвэрийн Ерөнхий захирал асан Чимэддоржийн Ганзоригийн төрсөн дүү гэдгийг нь олоод мэдчихсэн. Үүгээр ч зогсохгүй Ч.Батзоригийн оффшорт данс нээлгэсэн цаг хугацаа Ч.Ганзоригийг “Эрдэнэт”-ийг удирдаж байсан цаг хугацаатай давцхаж байгаа нь яах аргагүй Монголын ард түмний баялаг, “Саалийн ганц үнээ” нь болсон Эрдэнэтийг завсар зайгүй хулгайлан зөөж байсных нь хаашаа ч бултахын аргагүй нотолгоо, баталгаа мөн.
Тодруулбал Ч.Батзориг гэгч нь оффшор бүсэд 2008 оны долдугаар сарын 10, 2008 оны долдугаар сарын 21, 2009 оны нэгдүгээр сарын 20, 2009 оны наймдугаар сарын 13, 2012 оны хоёрдугаар  сарын 10-нд тус тус данс нээлгэжээ. Ч.Ганзориг 2008-2013 онд “Эрдэнэт” үйлдвэрийг удирдсан. Ч.Батзориг оффшорт дөрвөн компанид хувьцаа эзэмшиж байсан бөгөөд гурав нь дефолт болж, нэг нь одоо ч идэвхтэй хэвээрээ байгаа аж.   

Ингээд харахаар “Гок”-оос төрсөн тэмбумтан гэгддэг Ч.Ганзориг Монголын ганц саалийн үнээ “Эрдэнэт”-ийг удирдаж байхдаа зувчуулсан мөнгөө дүүгийнхээ нэр дээр оффшорт хуримтлуулсан нь яах аргагүй батлагдаж байгаа юм.

Тэгвэл түүний хүү Г.Тэмүүлэн гэж хар нялх багаасаа даргын олбогт зууралдаастай нэгэн байдгийг Монголчууд андахгүй. Түүнд бараг л сууж үзээгүй олбог үлдэхгүй бололтой. Аав нь Эрдэнэт үйлдвэрийг хангалттай зайдалж, цадаж ханаад, хууль шүүхийн хаалга татахаасаа өмнөхөн “Эрүүл мэндийн шалтгаан” гэсэн хөөрхөн луйвар хэлээд ял зэмгүй салсны дараа “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал, дараа нь Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байсан Г.Тэмүүлэн МАН-ын залуучуудын байгууллагын дарга болохоор наймаалцаж эхэлсэн байдаг.

Тэгээд ч санасандаа хүрч МАН-ын залуучуудын байгууллага болох НАМЗХ-ны ээлжит зургаадугаар хурал 2015 оны зургаадугаар сарын 20-нд болоход танхимыг тэр чигээр нь худалдаад авчихсан байсан гэдэг. Хурлаар дүрмийн өөрчлөлт, зохион байгуулалтын асуудлыг хэлэлцсэн бөгөөд ерөнхийлөгчөө томилсон байдаг. НАМЗХ-ны ерөнхийлөгчид Уул уурхайн дэд сайд Г.Тэмүүлэн ганцаараа нэр дэвшиж, 100 хувийн саналаар сонгогджээ. Заалнаас өмнөх ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнийг нэр дэвшүүлсэн ч тэрээр нэрээ татсан аж.

Залуу хүн, шинэ хүн хэмээн Ганзоригийн Тэмүүлэнг дэмжих шалтгаан байгаа ч түүний сонгуульд зарж буй асар их мөнгө хаанаас гаралтай, ямар замынх вэ гэдгийг сонирхохгүй өнгөрөх аргагүй.  
Өнөөдөр Архангайд мөнгөн бороо оруулах шахаж яваа Ганзоригийн Тэмүүлэнгийн тэр их мөнгө бол “Эрдэнэс Монгол” компанийн дэд захирал байхдаа ч, Уул уурхайн дэд сайдын суудлыг худалдаж аваад байхдаа ч цуглуулсан, хуримтлуулсан цалин, өөр бусад орлого биш гэдэг нь хэнд ч тодорхой зүйл. Хоёр үеэрээ Монгол төрийг буртаглаж, авлига хээл хахууль, хулгай луйврын мөнгөөр Архангайчуудын тархийг угааж яваа Чимэддоржийн Ганзориг, түүний дүү Ч.Батзориг, Г.Тэмүүлэн нар шударга үнэнд ялагдах, гүйцэгдэх нэг өдөр ирж л таарна. Монголын ард түмний баялгийг энэ мэт хэдхэн хулгайч ханаж цадахгүй хулгайлж, оффшор бүсэд зургаа, долоогоор нь нууц данс нээж хагартлаа баяжицгааж байгаа нь зөвхөн цаг зуурын асуудал билээ. 
Өнгөрсөн 2012 оны сонгуулийн өмнө Ч.Ганзориг Архангай аймагт нэр дэвшихээр санаархаж, гурил будааг 25, 50 кг-аар тарааж, морь уралдуулан хишиг хэмээн мөнгө аяга тарааж байгаа талаар шуугиж л байсан. Гэвч юу нөлөөлсөн юм бүү мэд нэр дэвшээгүй өнгөрсөн. Тэгвэл энэ гомдлоо тайлж 2016 оны сонгуульд хүүгээ сойж, мөнгөн бороо оруулахаар хоног тоолж суугаа Ч.Ганзориг юу юу тарааж, хэрхэн мөнгөөр “зодох”-ыг одоо хэлэхэд бэрх.

Өнөөдөр ч оффшор бүсэд эргэлдэж байгаа Ч.Ганзориг, Ч.Батзориг нарын мөнгө шударгаар олсон, цэвэр мөнгө биш гэдэг нь хэнд ч тодорхой зүйл. Татвараас зугтаж, оффшорт мөнгө хөрөнгөө нуудаг, бохир мөнгөтэй орооцолдсон эрхмүүдэд итгэл өгч, төр барилцуулах нь чононд хонь хадгалуулахтай адил зүйл гэдгийг Архангайн сонгогчдод сануулахад илүүдэхгүй. Тэгээд ч Чимэддоржийн Ганзоригийн Эрдэнэтийг сааж, хулгайлж зувчуулсан бохир мөнгөний араас Ц.Элбэгдоржийн хэлснээр Монголын төр хөөцөлдөн олж ирж, Ч.Ганзоригийн мафийн бүлэглэлд шударга, хатуу цохилт өгөх цаг болжээ.

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Lily

      (188.143.232.32) 2016-07-24 08:09
      • 0
      • 0

      I would gladly switch over, but it's missing one thing that I *need* from Safari: Keyboard Shortcuts for the Bookmarks bar. In Safari, if you hit Cmd-1, it'll load the first bookmark, Cmd-2 loads the second, etc. If you could add this as an optu/nofeatire I would be so thankful!

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.16) 2016-05-22 20:32
      • 0
      • 1

      FEADOLyyd bor zvrhere mongold turduggil ym bna.tur tvmenees saj hylgailj l bayjij bna

      Хариулах

    • fk;alsjdflk;asdfj

      (202.180.220.172) 2016-05-22 11:23
      • 0
      • 2

      asdfjskdlfjas;df

      Хариулах

    • Зочин

      (5.46.233.64) 2016-05-21 13:40
      • 0
      • 1

      Ard tumen oorsdiigoo bodoj sanalaa zov hundee ogohgui bol bidniig boddog gants ch hun bhgui bolson shuu gedgiig l helmer bna. Iim adgiin hulgaichdiig udaa daraa songoj oorsdiinhoo bolon busad aimgiin gem zemgui humuusiin amidraliig hulgailuulsan Arhangain teneguud odoo bolioroi. Aimag chini hog novshindoo daragdsan nursan heden baishintai humuus ni yaduuraldaa daragdsan zavaan unertsen hunsnii zahaas oor yumgui dairch ongorson uyed nud halitirmaar ahuitai gazar mongold mash tsoohon uldsen. Terniigee ood ni tataj bhnaa delhiin hovor nandin erhmuudiin negt zui esoor oroh mongol morio doosh ni hiij arab mori avchirch bna gene uu? Ter arabruugaa yavj amidraarai iim saihan eh ornii irgen bh huvigui irgenshliig ni hasch ter arab panama ruu udiye!

      Хариулах

    • Хуягаа

      (112.72.12.16) 2016-05-21 11:07
      • 0
      • 1

      Зөв зүйл бичиж . Сайн байна шүү. Дэмжиж байна.

      Хариулах

    • Zochin

      (70.210.20.13) 2016-05-21 04:16
      • 0
      • 1

      Ye yeiin darga naraas hamgiin sain hulgaich ni ene hyn gej ajilchdiihaa ni yridag yum bilee. Tsuvaa tsuvaagaar ni zuuj bsan gej yrihaasaa yum blee

      Хариулах

    • иргэн

      (202.21.106.136) 2016-05-20 18:12
      • 0
      • 1

      Монголын ард түмэн өнөөдөр ядуу зүдүү, өвчин эмгэгтэй баригдаж гүйцээд байхад хэдхэн нөхдүүд Монголын баялагаар ингэж туйлж байгаа нь туйлын эмгэнэлтэй байна. Монгол Улсад хууль хяналтын байгууллага байгаа бол хэний ч шийдвэр, захиа даалгаваргүйгээр эдгээр асуудлыг шалгах ёстой хууль байгаа. Хуулийн байгууллагууд тэдгээрийн дотор мөрдөн байцаах, АТГ, прокурор зэрэг байгууллагууд өөрсдөө эрүүгийн хэрэг үүсгээд шалгах хангалттай мэдээллүүд олон нийтийн мэдээллийн сайтаар явж байхад шалгаж ард түмэнд үнэн зөв мэдээлэл өгөх цаг нь болсон. Тэд тийм ч үүрэгтэй, төрийн албыг хашиж, татвар төлөгчдийн мөнгөөр цалинжиж байгаа. Улс төрчид, эрх мэдэлтэн, эд мөнгөнд худалдагдаагүй гэдгээ хүчний байгууллагынхан нотлох цаг нь болсон.

      Хариулах