Хатагтай Пак Гын Хэ Монгол Улсын ерөнхийлөгчийг ингэж угтжээ

Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар албан ёсны айлчлал хийж байгаа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ албан ёсоор угтах ёслол боллоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч “Хөх ордон”-д хүрэлцэн ирэхэд БНСУ-ын Ерөнхийлөгч угтан авч мэндчиллээ. Хүндэт харуул жагсаж, харуулын дарга мэндчилсэний дараа хоёр орны төрийн дуулал эгшиглэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хоёр орны далбаа барьсан хүүхдүүд Монголоор мэндчилэн угтаж баяр хүргэлээ.

Угтах ёслолд Монголын талаас Монгол Улсын Гадаад хэргийн сайд Лүндэгийн Пүрэвсүрэн, Монгол Улсаас Бүгд Найрамдах Солонгос Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Баасанжавын Ганболд, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Эрдэнийн Бат-үүл болон албаны хүмүүс БНСУ-н талаас Шадар сайд бөгөөд Стратеги, сангийн сайд Ю Иль Хо, Гадаад хэргийн сайд Юн Бён Сэ, Засаг захиргааны сайд Хун Юн Шиг, Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ким Жун Дог, Аж үйлдвэр, Худалдаа, эрчим хүчний сайд Жу Хён Хван, Газар, дэд бүтэц, тээврийн сайд Кан Ху Ин, Ерөнхийлөгчийн тамгын газрын дарга Ли Вон Жун болон албаны хүмүүс байлцав.

Угтах ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ нар албан ёсны хэлэлцээ хийж, Монгол, Солонгосын хамтын ажиллагааны баримт бичигт гарын үсэг зурах ёслолд оролцлоо.

Ёслолын үйл ажиллагааны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг хүндэтгэн БНСУ-Ерөнхийлөгч Пак Гын Хэ үдийн зоог барив.

Ингээд Угтах ёслолын фотог сонирхуулъя.







www.mongolcom.mn

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.